Сансар огторгуйн чимээ
Дэлхийн дээр оршин буй бидний хувьд ан амьтан, жигүүртэн шувуу, байгалийн үзэгдлийн дуу чимээнд хэдийнээ дасал болсон байдаг. Гэхдээ эдгээр дуу чимээ нь эх дэлхийн маань дуу чимээ бус түүн дээр оршин, амьдрагчдийн үүсгэсэн анир билээ.
Яг үнэндээ манай дэлхий, сансар огторгуйгаас ямар чимээ гардгийг хүмүүс бид төдийлөн мэддэггүй. Сансар огторгуйд цахилгаан соронзон чичиргээнээс үүссэн содон чимээ байдаг гэдгийг сансар судлаачид олж тогтоосон байдаг. Энэ содон чимээ нь гариг тус бүрээс шалтгаалан өөр өөр байдаг ажээ. Цахилгаан соронзон долгионоос ялгарч буй чимээг НАСА-гийн хөөргөсөн сансрын хөлөгт байрлуулсан тусгай төхөөрөмжөөр бичиж авчээ. Эдгээр бичиж авсан соронзон долгионыг чимээ болгон хөрвүүлснийг хүргэе.
Эх сурвалж: BBC