“QuenchSea” гэж нэрлэгдсэн нэгэн бүтээл шинээр бий болж байгаа бөгөөд энэ нь ус цэвэршүүлэх төхөөрөмж юм. Уг бүтээлийг онцлох болсон шалтгаан нь түүхэндээ анх удаа далайн усыг цэвэршүүлж цэвэр ус болгох технологи бөгөөд цаашид олон сая хүнийг ундны устай болгох зорилт тавин ажиллаж байна.
“QuenchSea”-г үйлдвэрлэгчид ашгийн төлөө ажиллахгүй бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүхэн хүний амь аврахын тулд юм гэж мэдэгдсэн юм. Тэд шинээр худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүнээсээ дараагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх санхүүгийн хөрөнгө босгох бөгөөд энэ байдлаараа 2027 онд 100 сая ширхэг “QuenchSea”-г шаардлагатай иргэдэг хандивлана гэлээ. Учир нь уг бүтээлийг санаачилсан “Hydro Wind Energy” компанийн ерөнхий захирал Лий Кинг дэлхий дээр жил тутам 7 сая хүн усгүйдэл эсвэл уснаас үүдэлтэй өвчнөөр нас барж, дэлхийн хүн амын 2/3 цэвэр усны дутагдалтай амьдардаг тун ч санаа зовдог бөгөөд бидэнд хамгийн их байдаг далайн усаар уг асуудлыг шийдхийг зорьсон ажээ.
Уг бүтээгдэхүүн нь бага оврын усны савны хэмжээтэй бөгөөд хэрэглэхэд нэн хялбар юм. Мөн түүнчлэн үнийн хувьд ч тун боломжын бөгөөд эхний ээлжинд нэг ширхэгийг нь 54 Фунт Стерлингээр худалдаалах гэнэ.
Эх сурвалж: Euronews