Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо
Лос Аламос Үндэсний Лабораторийн ахлах онолын физикч Николай Синицинээр удирдуулсан физикчдийн баг тун саяхан квантын компьютер ашиглаж цаг хугацааны аялалын тооцоолол хийсэн бөгөөд үүний үр дүнд “butterfly effect” буюу “эрвээхэйн нөлөөлөл” гэх зүйл байхгүй гэдгийг баталлаа.
Хэрэв та Эрвээхэйн нөлөөл гэж юу гэдэгийг мэдэхгүй бол би танд тайлбарлаж өгье. Уг онол нь цаг хугацааны аялалтай холбоотой онол бөгөөд 1952 онд гарсан зохиолч Рэй Брэдбьюригийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол болох “Аянгын нүргээн” зохиолоос урган гарсан онол юм. Уг онолд нэгэн дүр цаг хугацааны аялал хийж өнгөрсөн цаг үед явахдаа санамсаргүй эрвээхэй дээр гишгэж орхидог. Эргэн өөрийн цаг үед ирэхэд дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдсөн байдаг. Тиймээс үүнээс үүдэлтэйгээр цаг хугацаагаар аялах үед хийсэн өөрчлөлт цаашид бусад зүйлсэд нөлөөлсөөр, усны давалгаа мэт өөрчлөлт хийдэг гэх онолыг эрвээхэйн нөлөөлөл гэж нэрлэдэг билээ.
Судалгааны багийнхан уг онолыг бодитой эсэхийг үзэхийн тулд квантын оронд цаг хугацаагаар аялаж, өнгөрсөн үед ямар нэгэн гэмтэл үүсгээд эргэн ирэхэд ирээдүйд бидэнд өөрчлөлт үүсэх эсэхийг шалгаж үүсэхийг хүссэн ажээ. Туршилтаар тэд квантын орчинд өнгөрсөн үед бага зэргийн гэмтэл үүсгэн орчин цагт эргэж ирсэн ч нөхцөл байдал хэвээр байсан бөгөөд тухай газарт л зөвхөн бага зэргийн гэмтэл нь хэвээр байсан ажээ. Тийм учраас эрвээхэйн нөлөөлөл байдаггүй гэж үзэж байгаа тухай Синицин мэдэгдсэн юм.
Энэ бүхэн бидний өнөөдрийг хүртэл төсөөлж ирснээс бага зэргий н өөр байна. Тийм ч учраас бид үүнийг цаашид үргэлжлүүлэн олон төрлөөр судлах ёстой. Илүү өнгөрсөн үерүү аялаж, илүү их туршилт хийх ёстой гэж тэдний багийнхан үзэж байгаа юм. Учир нь бид сонгодог физик болон квантын механизмын гэмтэл, өөрчлөлт ижил байдаг эсвэл харилцан адилгүй гэдгийг одоогоор тогтоож чадаагүй байгаа тиймээс илүү их судалгаа хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: Science Daily