Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна
Фэйсбүүк компани саяхан нэгэн мэдээлэл задруулсан нь тэд хүмүүсийн харгис, хэрцгий, муу зан чанаруудыг судлахын тулд олон тооны бот үүсгэж, хянаж байгаа ажээ. Тэд “Web-Enabled Simulation” (WES) буюу вебд суурилсан тооцооллын хэдэн арван мянган ботууд бүтээж, хиймэл оюун ухааны тусламжтай эдгээр ботуудаа ашиглаж эхэлжээ. Эдгээр ботууд нь Фэйсбүүкийн хэрэглэгчид, ердийн хүмүүстэй яг ижил бөгөөд та бидэнтэй адил бусдын нийтлэлд лайк дарж, сэтгэгдэл бичиж, найзын хүсэлт илгээдэг ажээ.
Хамгийн чухал нь бот тус бүр өөр өөрийн гэсэн зан төрх байдалтай бөгөөд зарим нь бүр гаж донтнуудтай ижил байх юм. Тэд нийгмийн сүлжээгээр өөрийнх ан болон хохирогчдоо хайх бол нөгөө талд бас нэгэн залилан мэхлэгч сурсан ажлаа хийгээд явж байх нь.
Хэдий эргэлзээ төрмөөр санагдаж буй хэдий ч энэ нь бодит бөгөөд Фэйсбүүк компани цаашид хэрэглэгчдийн сэтгэл санаа, хувирал, гарч болох үйлдэл зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээрийг хийж байгаа тухайгаа мэдэгджээ.
Эдгээр ботууд нь бидний хэрэглэдэг Фэйсбүүктэй параллель, яг ижил хувилбар дээр оршин байдаг бөгөөд энгийнээр хэлбэл хиймэл оюун ухаан бидэнтэй ижлээр өөр нэгэн фэйсбүүк ашиглаж байгаа хэрэг юм.
Тэдний мэдээлэл судалгааны баг гарч байгаа үйлдэл болон мэдээллүүдийг сайтар боловсруулж байгаа бөгөөд хамгийн гол зорилго нь ботуудын зан байдлыг жинхэнэ хүнийхээс ондоогүй болгохыг зорьж байгаа юм. Уг үйлдэлд хоёр ашигтай тайл байна. Нэгдүгээрт Фэйсбүүк компани хэрэглэгчдийг оролцуулалгүйгээр цаашид гарах эрсдэл, аюул занал, нийгмийн сүлжээний гажуудал, арьс өнгөний үзэл гэх мэт нийгэмд тулгамддаг асуудал, ялгаварлан гадуурхалтыг үүсгүүлэхгүйн тулд авах хэрэгтэй арга хэмжээнүүдийг ботуудын үйлдэл дээрээс анзаарч урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт хакер болон залилан хийх төрлийн ботууд тэдний програмистуудын анзаарч хараагүй, сул тал болон серверийн алдааг олбол засварлах боломжтой болох юм. Ингэснээр хугацаа алдахгүйн дээр аюулгүй байдлаа машид нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Тиймээс ч нийтэд хор хөнөөл бүхий хэрэглэгч нэвтэрч, сөрөг мэдээлэл, арга хэмжээ авах юм бол энэ үед Фэйсбүүк энэ бүхнийг аль хэдийн мэдэрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэсэн үг юм.
Эх сурвалж: Independent