Хүн төрөлхтөн телепорт буюу нэг газраас нөгөө газарт шилжихийг хүссээр ирсэн. Гэсэн хэдий ч энэ бүхэн одоохондоо шинжлэх ухааны уран зөгнөл төдий байсаар байна.
Хэдий тийм ч квантын тооцооллын механизмын хувьд авч үзэхэд дэд атомын задралын хэмжээнд телепорт буюу шилжилт хийж болох юм. Энэ тохиолдолд зөвхөн материйг шилжүүлээд зогсохгүй мэдээллийг ч гэсэн дамжуулах боломжтой гэсэн онол байдаг. Өнгөрсөн жил уг онолыг хэсэг эрдэмтэд баталгаажуулсан юм. Учир нь хоорондоо сүлжээ болон биет байдлаар холбогдоогүй хоёр компьютерын чип хооронд мэдээлэл дамжуулах туршилт амжилттай болсон ажээ.
Харин одоо хийгдэж байгаа туршилт нь электроны төвшинд шилжилт хийх боломжтой юу гэдгийг судалж үзэж байгаа ажээ. Уг судалгааг хийж байгаа Рочестер Их Сургуулийн Физикийн профессорууд электрон хооронд квантын-механик үйлчлэл үүсгэж болох шинэ арга зам нээж илрүүлсэн бөгөөд үүгээрээ квантын компьютер бүтээх явцад маш том хувь нэмэр оруулсан юм. Хэрэв энэ бүхэн нь амжилттай болбол технологи, анагаах ухаан болон маш олон шинжлэх ухааны салбарт хувьсгал хийх юм. Учир нь квантын телепорт буюу шилжих үзэгдэл нь квантын үндсэн төслүүдийн нэг юм.
Квантын шилжилт нь гурван хүчний нөлөөнөөс бүтдэг. Тус тусдаа, хол зайд байрлах хоёр хүчин байх бөгөөд гурав дахь хүчин шууд төлөвөө өөрчилж нэгээс нөгөөд шилжих үзэгдэл юм. Квантын шилжилтийг амжилттай хийх нь квантын компьютер бүтээхэд маш чухал. Ердийн компьютер нь бит гэж нэрлэдэг хэдэн тэрбум транзисторуудтай байдаг. Эдгээр нь “0” болон “1” гэсэн хоёр тусдаа утгатай бөгөөд үүнийхээ дарааллын зөрүүгээр мэдээлэл дамжуулдаг. Харин квантын компьютер нь үүнээс өөр буюу кбит транзисторуудтай байдаг бөгөөд үүнд нь “0”, болон “1” нь нэг утга дээр аль аль нь хамт байдаг.
Тэд шинээр нээсэн электрон хооронд квантын холбоо үүсгэх аргыг “Heisenberg”-ийн солилцооны онол дээр үндэслэж, тун саяхан бодож олсон юм. Энэ туршилтын үр дүнгээс хамаарч ирээдүйн шинжлэх ухааны өөрчлөлт болон квантын шилжилт хийж чадах эсэх нь тодорхой болох юм.
Эх сурвалж: Science Daily