Саяхан шинээр нэгэн хиймэл оюун ухаан мэндэлсэн бөгөөд үүнийг бүтээгчид нь энэхүү бүтээл сансар огторгуйн бүтцийг тайлахад тусална гэж үзэж байгаагаа хэлжээ.
Энэхүү бүтээл, технологи нь бидэнд орчин цагийн физикийн хамгийн агуу нууц болох хар матери болон түүний эрчим хүчний талаар судлахад тусламж болно гэж судалгааны багийн ахлагч мэдээллээ.
Одон орон судлаачид олон жилийн турш сансар огторгуйн зургийг авахаар хичээсээр ирсэн. Судлаачдын хувьд илүү гүнд харж, илүү нарийвчилсан үзлэг хийхийг хүссээр байгаа билээ. Гэхдээ нэг асуудал байсан нь хар матери болон хар материйн эрчим хүч нь саад болдог байсан юм. Тийм ч учраас хэн ч сансар огторгуйн үндсэн нөхцөл, байрлал зэрэг асуултуудад хариулж чадахгүй хэвээр л байсан юм.
Харин тэгвэл одон орон судлаач эрдэмтдийн баг “Dark Emulator” буюу хар материйн тооцоолуур бүтээсэн тухай одон орон судлалын сэтгүүлд тэмдэглүүлжээ. Мөн түүнчлэн уг технологийг бүтээсэн эрдэмтэд Япон Улсын Үндэсний Одон Орны судалгаа, ажиглалтын төвийн супер компьютерүүдийн тусламжтай байгуулсан байна.
Тэд: Бид супер компьютерын тусламжтай гайхамшигтай их хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх гэж гурван жилийн турш ажилласан. Харин одоо бид үүнийг зөөврийн компьютер дээр хэдхэн секундийн дотор л бүтээж чадна. Тооцоо мэдээллийн шинжлэх ухаан бидний одоог хүртэл хийхийг оролдож байсан огторгуйн бүрэн зураглалыг хийх маш өндөр боломжтой. Мөн түүнчлэн өөрөө суралцах чадамж бүхий хиймэл оюун үүнтэй хамтарна гэдэг нь илүү итгэл төрүүлж байна гэж уг судалгааны багын ахлагч Такахиро Нишимичи хэлжээ.
Үүнээс гарсан үр дүнгээ ашиглаж бид орчин цагийн физикийн хамгийн тайлагдашгүй нууц болох хар матери болон түүний энергийг юу гэдгийг олж мэдэж чадна гэж найдаж байна гэжээ.
Тэдний бүтээсэн төхөөрөмж нь өөрөө суралцах чадвартай хиймэл оюуны тооцоолол дээр үндэслэж хэдэн зуун виртуал сансар огторгуйг бүтээх гэнэ. Мөн түүнчлэн нэн чухал объектуудыг тусад нь ялгах, эсвэл эдгээр нь тухайн бүсдээ ямар өөрчлөлт авч ирж байгаа зэргийг харагдуулна гэнэ.
Эх сурвалж: Independent