Эрдэмтэд эмгэн хумсны ой санамжийг өөр эмгэн хумсанд шилжүүлэн суулгажээ
Шинжлэх ухааны уран зөгнөл болон зарим хүмүүсийн хүсэл болсон зүйлсийн нэг нь ой санамжийг өөр биед шилжүүлэхийг хүсдэг билээ. Харин одоо энэ зөгнөл биелэхэд нэг алхам ойртож байна.
Калифорнийн их сургуулийн биологичдын баг саяхан эмгэн хумсны ой санамжийг маш амжилттайгаар шилжүүлэн суулгасан байна. Энэ нь биологийн нээлтийн хувьд маш чухал амжилт бөгөөд ийм байдлаар цаашид хүнд хэлбэрийн сэтгэцийн гэмтэл болон муухай дурсамжуудыг өөрчилж болдог боломжтой болно гэж үзэж байгаа юм. Бүр цаашилбал мартсан дурсамжийг сэргээж ч болох ажээ.
Гэхдээ эрдэмтдийн баг бидний ой санамж гэж боддог зүйлийг шилжүүлэн суулгахын оронд "RNA" буюу рибонуклийн хүчил гэх зүйлийг шилжүүлжээ. Эдгээр нь хүний ДНХ-д бидний зааврыг дамжуулах үйлчилгээ бүхий эд эс юм.
Тэд эмгэн хумсанд ой санамж үүсгэж, үүнийгээ шилжүүлж чадсан эсэхээ шалгахын тулд тэд бага зэргийн хүчээр эмгэн хумсны сүүлийг тогонд цохиулж байв. 24 цаг болсны дараа уг эмгэн хумсанд тогонд цохиулах ой санамж мөн үүний хариу үйлдэл үүссэн байв. Дараагаар нь тэд тогонд цохиулаагүй хэсэг эмгэн хумснуудад туршилтын эмгэн хумсны "RNA" суулгасан байна. Үүний дараагаар тэд бүх эмгэн хумснуудыг тогонд цохиулахад шинээр шилжүүлэн суулгасан эмгэн хумснуудад аль хэдийн ой санамж болон хариу үйлдэл үүссэн байсан бөгөөд тогонд цохиулах айдас ч гэсэн дамжуулагдсан байсан ажээ. Уг туршилтын ахлагч Гланзман: Хэрэв бид энэ байдлаараа ой санамжийн тухай мэдээллүүдээ баяжуулж чадвал Алцхеймэрийн өвчнөөр ой санамжаа алдаж шаналж буй өвчтөнүүдийн ой санамжийг сэргээх боломжтой болно гэв.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk