Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ
Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог Канад улсын 37.6 сая иргэний хувийн өмчийн нийт хэмжээ 11.7 их наяд канад долларт хүрчээ. Канадын дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн дүнгээс тав дахин их энэ өмч хөрөнгийн 20.5 хувийг тус улсын, манайхаар бол “гучин гэр бүл” болох 786 мянган айл өрх эзэмшдэг байна. Канадын хамгийн баян тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлдэг Жозеф Цайгийн хөрөнгө 12.5 тэрбум ам.доллараар тоологддог.
Канадын Социал демократ Шинэ ардчилсан нам /NDP/ өнгөрсөн онд парламентын сонгуулийн үеэр 20 сая канад доллараас дээш хөрөнгөтэй баян чинээлэг гэр бүлийн хөрөнгөд жил бүр нэг хувийн нэмэлт татвар ногдуулж улсын төсөвт оруулах саналыг дэвшүүлэн тавьжээ. Тус намаас парламентад сонгогдсон гишүүдийн яриагаар бол, ойрын хугацаанд Татварын хуульд өөрчлөлт хийж дээрх заалтыг суулгах бөгөөд үр дүнд нь улсын төсөвт 2020-2021 оны санхүүгийн жилд 5.6 тэрбум канад доллар орно.
Цаашид жил бүр өсөж 2028-2029 оны санхүүгийн жилд энэ тоо 9.5 тэрбумд хүрэх ажээ. Энэхүү 20 саяас илүү хөрөнгөтэй гэр бүлүүд жил тутам, нэг хувийн нэмэлт шинэ татвар өгнө гэсэн тооцоог нарийвчилж бодоход Канад улсын төсөв ойрын 10 жилийн хугацаанд нийтдээ 70 тэрбум канад доллараар тэлэх юм байна.
Эх сурвалж: Bloomberg
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй