"Virgin Galactic" сансрын аяллын компани "SpaceShipTwo" хөлгийнхөө доторх орчныг танилцууллаа
Их хэмжээний төлбөр төлсөн жуулчдыг ойрын ирээдүйд сансрын аялалд авч явахаар ажиллаж байгаа "Virgin Galactic" компани уг аялалдаа зориулсан "SpaceShipTwo" хөлгийн доторх заслыг өнөө өглөө танилцууллаа.
50 жилийн түүхтэй уг компани шинэ бүтээлээ танилцуулахдаа хөлгийн дотоод орчныг онгоц, зочид буудал, фитнесс болон банкуудын хамгийн амжилттай дизайнуудаас түүвэрлэж, санаа авч бүтээсэн гэдгээ мэдэгдлээ.
Мөн түүнчлэн зөвхөн загварт анхаарлаа хандуулаад зогсоогүй бөгөөд, бидний гол зорилго бол амжилттай сансрын аялал хийх, тийм ч учраас бүх талын физик тооцоолол болон аюулгүй байдлыг бодолцон үзэж хамгийн төгс шийдлийг олсон гэж мэдэгдэж байгаа юм.
Нисгэгчийн бүхээгийн загвар ч гэсэн тун өвөрмөц бөгөөд нисгэгчдийн мэдлэг, туршлага, чадварт нь үндэслэн тус тусын байрлалыг өөрсдийнх нь хүслээр өөр өөрөөр хийсэн байна.
Зорчих хэсгийн бүхээг нь хөөрөхөд саад болохооргүй хөнгөн жинтэй бас маш тав тухтай загвартай хийгдсэн бөгөөд суудлын материал зэргийг ч тун нарийн тооцоолж сонгосон байна. Уг материалын давуу тал нь зорчигчийг сууж байх үед хөвж яваа мэт мэдрэмж төрүүлдэг. Үүнээс гадна ирээдүйд чиглэсэн загварлаг төрхийг ч бүрдүүлж өгсөн бөгөөд зорчигчдын сэтгэл ханамжийг маш өндөрт байлгана гэж үзэж байгаа юм.
"Virgin" группийг үндэслэгч Richard Branson: Бид сансрын аялал хийхээр төлөвлөснийхөө дараа хамгийн эхэнд зорчигчдын тав тух, аюулгүй байдал зэргийг цогцоор нь хангасан бүхээг бүтээснийхээ дараа үүнийгээ тойруулан сансрын хөлөг хийсэн хэмээн хошигножээ.
Эх сурвалж: Forbes