387.5 сая дагагч бүхий "Reliance" компани нь дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг билээ. Тэд жил бүр болдог, технологийн нээлт танилцуулдаг "AGM" чуулганы 43 дахь удаагийн уулзалтын үеэр "Jio" гэж нэрлэсэн нүдний шилийг танилцуулсан байна.
Уг шил нь "XR" буюу бодит байдал болон виртуал байдлыг хослуулан харуулах чадвартай ажээ. Уг шилийг ашиглахын тулд та ухаалаг утсаа нүдний шилтэйгээ холбож, бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд үүний дараагаар нүднийхээ шилний хүчин чадал, чадварыг үзэж болох нь. Уг шилийг гэрийн болон энгийн хэрэглээний нөхцөлд тааруулан хийсэн бөгөөд орчин үеийн ихэнх ухаалаг утсанд ашиглагдаж буй snapdragon чип ашигладаг бүхий л утастай холбогдох боломжтой гэнэ.
Уг нүдний шил нь 5G-д холбогдох чадамжтай бөгөөд хэд хэдэн төрлийн төхөөрөмжтэй холбох боломжтой ажээ. Мөн түүнчлэн өөртөө дуу дүрсний технологийг хослуулсан учир та зөвхөн утастайгаа холбоод бусад үед гар утсаа ашиглах шаардлага гарахгүй гэж үзэж байгаа юм.
"Reliance" компани аль хэдийн таны хэрэгцээг бодолцож "Jio"-д зориулж энтертаймент, сургалт, тоглоом, худалдан авалт болон ажил хэргийн зориулалт бүхий 25 аппликэйшнийг хийгээд байгаа ажээ.
Гэсэн ч үнэ болон хэр хэмжээгээр худалдаалагдах зэрэг бусад мэдээллүүд одоогоор тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: Forbes