Элон Маск: Хиймэл оюун 5 жилийн дараа хүний чадварыг даван гарна
Технологич, судлаач Рей Көрзвейл анх супер ухаалаг компьютер болон роботууд хиймэл оюуны тусламжтайгаар 2045 он гэхэд хүний чадварыг давж гарна гэх тооцооллыг хийж байсан юм.
Харин үүний дараа Space X, Tesla, Open AI зэрэг олон компанийг үүсгэн байгуулагч Элон Маск энэ явцыг сүүлийн үеийн хурдацтай хөгжлийн улмаас 2025 он гэхэд энэ бүхэн болно гэж үзэж буй тухайгаа Нью Йорк Таймс-д өгсөн мэдэгдэлдээ хэлжээ. Тэрээр хиймэл оюуныг зөв хөгжүүлж чадахгүй бол аюул занал болно гэдгийг анхааруулдаг бөгөөд энэ тухайд "ухаантай хүмүүс компьютер өөрөөс нь илүү ухаалаг болж чадна гэж боддоггүй. Энэ бол маш буруу ойлголт" гэжээ. Түүнийхээр хиймэл оюун биднээс илүү ухаантай болох үе маш ойртож байгаа бөгөөд тэр мөч 5 жилийн дараа гэхэд ирэх ажээ. Гэхдээ л 5 жилийн дараа амьдрал там болоод уран зөгнөлт кинонд гардаг шиг болчихгүй. Ямартай ч одоогийнхоос дэндүү өөр, хачирхалтай цаг үе ирэх болно гэж нэмж хэлжээ.
Түүнийхээр компьютер болон хиймэл оюуныг зөвхөн тархинд холбодог байдлаар хөгжүүлээгүй тохиолдолд хөгжлийн явцад бид тэдний тэжээмэл амьтан мэт үзэгдэж тэдний тусламжтай амьдарч магадгүй ажээ.
Эх сурвалж: Independent.co.uk