"Google" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж шинээр бүтээж буй нисдэг машиныхаа талаар мэдээллийг ил болголоо.
Бусад нисдэг машинаас ялгаатай нь уг машиныг хэн ч жолоодож болох бөгөөд тусгай нисгэгчийн үнэмлэх шаардахгүй гэнэ. Мөн түүнчлэн өөрөө хөөрч болон газардах тохиргоотой бөгөөд нислэгийн үед энгийн залуурын тусламжтай жолоодож болох гэнэ.
Уг нисдэг машин нь 60-д оны шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардагтай ижил загвартай бөгөөд энэ нь уг машиныг газардах болон хөөрөхөд маш амархан болгож өгч байгаа аж.
Ихэнх нисдэг машинуудыг тэрбумтнууд, хөрөнгө чинээтэй хүмүүс л авч хүрэлцэхээр хэмжээний үнэтэй байдаг бол Ларри Пэйж уг машиныг хэн бүхэн худалдаж авч болохоор хямд үнэтэй бүтээхийг зорж байгаа ажээ. Мэдээж эхний хэдэн загвар үнэтэй гарах хэдий ч, цаашид нэр хүндтэй болж хэрэглэгчийн тоо өсөх хэрээр загваруудыг улам хямдруулах шаталсан бодлого боловсруулж байгаа гэнэ.
Уг нисдэг машин нь цахилгаанаар ажиллах бөгөөд одоогийн байдлаар бүтэн цэнэгээрээ 50 орчим км нисэх чадвартай гэнэ. Туршилтыг 1200 цагийн турш хийж 25000км зайг туулаад байгаа гэнэ.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk