Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг
2007 оны үеэс эхлээд бидний интернетийн хэрэглээ огцом ихэссэн билээ. Үүнийг дагаад бас нэгэн өөр үзэгдэл нэмэгдсэн нь порно буюу насанд хүрэгчдийн дүрс бичлэг, контентууд байсан юм.
Дани, Бельги болон Их Британийн судлаачдын хамтарсан судалгаагаар насанд хүрэгчдийн дүрс бичлэг их үзэх нь дур ханах, сэтгэлийн хөөрөл зэрэг олон зүйлсэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Мөн түүнчлэн тогтмол үздэг эрчүүд, үздэггүй эрчүүдтэй харьцуулахад 65 хувь нь бэлгийн хөрөлтийн шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд хэвийн сексээс таашаал авах нь багассан байдаг ажээ.
Уг судалгааг хийхийн тулд 3,267 эрэгтэйгээс 118 асуулт асууж авсан бөгөөд ихэвчлэн гар хангалга, насанд хүрэгчдийн бичлэг үзэх давтамж болон бэлгийн хамтрагчидтайгаа ямар байдлаар ханддаг, сэтгэл ханамж зэргийг бэлдсэн асуултуудын дагуу авчээ.
Судалгаанд оролцсон эрчүүдийг сонгохдоо сүүлийн 2 долоо хоногийн дотор секс хийсэн эрчүүдийг сонгож авсан бөгөөд энэ нь нөлөөлөх үр дүнг нь илүү бодитой болгоно гэж судлаачид үзжээ.
Судалгааг удирдаж ажилласан Антверпений их сургуулийн ахлах судлаач, профессор Гантер дө Вин: Бид судалгаагаараа эрчүүд дунджаар 7 хоногт 70 минутыг насанд хүрэгчдийн бичлэг үзэхэд зарцуулдаг гэдгийг олж мэдсэн. Мэдээж зарим нь илүү удаан хугацаагаар, зарим нь богинохон хугацаанд үзэж байсан. Бидний судалгаанд оролцсон 35 хүртэлх насны эрчүүдийн 43 хувь нь ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орохдоо дур ханахгүй байх зэрэг эмгэг илэрч байсан. Энэ үр дүн нь бидний бодож байснаас хамаагүй өндөр байсан гэжээ.
Мөн түүнчлэн тэрээр эрчүүдийн 90 хувь нь хамгийн их догдлуулсан хэсгийг үзэхийн тулд бүтэн үзэлгүй гүйлгэж үздэг гэдгийг онцолсон бөгөөд судалгааны үр дүнд нийт судалгаанд орсон эрчүүдийн 60 орчим хувь нь л хамтрагчтайгаа бэлгийн харилцаанд орох нь бичлэг үзсэнээс илүү дээр гэж бодож байжээ. Мөн судалгаанд оролцсон эрчүүдийн 20 хувь нь илүү их сэрэл хөдөлгөхийн тулд үзэж байгаагаасаа илүү ширүүн, өөр төрлийн бичлэг үзэх замыг сонгоно гэсэн байна.
Насанд хүрэгчдийн бичлэг сайн, муу нөлөөтэй талаар одоо ч судлаачид өөр өөрийн жишээ тайлбарыг өгч маргадаг хэдий ч олонх нь тогтмол их хэмжээгээр үзэх нь дур ханалтад муу нөлөөтэй гэдгийг зөвшөөрч байна.
Эх сурвалж: Independent
Манай сайт "СЭТГЭЛ СУДЛАЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй