Дэлхийн хүн амын өсөлт ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ?
НҮБ-ийн таамгаар 2027 он гэхэд Энэтхэг Хятадыг гүйцэж дэлхийн хамгийн их хүн амтай орон болно гэнэ. Тооцооллоор Энэтхэг болон Нигерийн хүн ам ойрын 30 жилд нийт 470 саяар нэмэгдэх юм байна. Вашингтоны их сургуулийн хийсэн шинэ судалгаагаар хэд хэдэн хөгжиж буй улс гэгдэж буй улс орнуудын хүн амын өсөлт харин буурах аж.
"Ланцет" сонинд нийтлэгдсэн тус судалгаанд боловсрол болоод жирэмслэлтийн эсрэг бүтээгдэхүүний хүрэлцээ бага байх тусам хүн амын өсөлт нэмэгддэг гэсэн онолыг дэвшүүлсэн юм. Тухайлбал Энэтхэгийн төрөлтийн нийт хэмжээ буюу эмэгтэй хүн бүрт төрөх хүүхдийн дундаж түвшин олон улсын дундаж болох 2.1-ээс доогуур байгаа бөгөөд энэ тоо цаашид буурах хандлагатай байна. Боловсрол, нас баралт ба шилжилт хөдөлгөөний үзүүлэлт сүүлийн 20 жилд эрс өөрчлөгдөж байгаа учраас дэлхийн хүн амын тоо буурах магадлал өндөр болсон юм.
Жишээлбэл, Өмнөд Азийн хөгжил өндөр орнууд 2100 онд одоогийнхоос 600 саяар цөөн хүн амтай байх гэнэ. Энэтхэгийн хүн ам 2050 онд дээд цэгтээ хүрч, зууны эцэс гэхэд 70% хүртэл буурах болно. Энэ үед Хятад улсын хүн ам одоогийнхоос хоёр дахин бага байх аж. Нөгөө талаар, Сахарын арлын Африкийн бүсийн хүн ам нэмэгдэж Нигери 22-р зуунд Энэтхэгийн араас дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ.
Энэтхэг болон бусад хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчдын хувьд энэ сайн мэдээ биш байна. Дээрх судалгааны зохиогчид дэлхийн хүн амын тоо толгой буурч байгаа нь "байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, хоол хүнсний салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ хүн амын зогсолт саарч байгаа нь дээрх орнуудын хувьд хөгжил дэвшил удааширна гэсэн үг юм." гэжээ
Хятад улс хүн амын тоо огцом өсч байхад хөгжлийн замаа зассан азтай орон юм. Хятад ажиллах насны иргэдийн тоогоор дэлхийд нэгт бичигдэж эхлэх үед глобалчлал явагдсан билээ. Энэ нь үйлдвэрлэлд суурилсан өсөлтийг хэдэн зууны туршид олж авахад хялбар болгосон.
Дараагийн улсууд болох Энэтхэг, ялангуяа Пакистаны хүн амын өсөлт дээд цэгтээ хүрэх үед огт өөр ертөнц тэднийг угтаж авна. Тэр үед дэлхий ертөнц илүү хаалттай болохын дээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас ирэх санхүүжилт саарах болно.
Яг одоо Энэтхэг улс хөдөлмөрийн насны хүн амынхаа тоо сардаа 1 сая хүнээр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Хэрэв хүн ам зүйн бодлогоо зөв хийх юм бол шууд тооноос биш хувь хүний бүтээмжээс эдийн засаг нь хамаарч эхэлнэ. Энэ нь боловсрол, эрүүл мэнд болон үүнтэй төстэй "зөөлөн" дэд бүтэц нь тансаг орон сууцаас илүү чухал болно гэсэн үг юм. Дараагийн арван жилийн хугацаанд "зөөлөн" дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй бол Энэтхэг, Индонез, Бразил зэрэг орнууд хэзээ ч баян болж чадахгүй.
Хамгийн том эдийн улс орнуудад ч гэсэн болгоомжтой байх хэрэгтэй болно. 2050 он гэхэд, Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засагтай болно. Судалгааны зохиогчид Хятадын хүн ам буурч байгаа тэр үед АНУ цагаачид авч ажлын хүчээ нэмэгдүүлэх юм бол 2098 онд дахин дэлхийн хамгийн том эдийн засаг болох боломжтой гэнэ.
Эх сурвалж: Bloomberg
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй