Цахилгаан машиныг хэдхэн секундэд цэнэглэх, шинэ төрлийн баттерэй
Хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ уялдаж амьдардаг гэдгийг улам бүр ойлгож, байгаль орчинд хор хөнөөл багатай эд зүйлс бүтээхийг улам бүр хичээсээр байгаа билээ. Эдгээрийн нэг нь агаарын бохирдол, хор хөнөөл бага учруулах цахилгаан машин билээ. Тэгвэл завгүй ажилладаг өнөө үед уг машиныг цэнэглэх гэж хэдэн цаг зарцуулдаг нь нэг сул тал юм.
Тэгвэл өнөөгийн технологийн хөгжил тун удахгүй бидэнд цахилгаан машинаа удаан хүлээх шаардлагагүй хэдхэн секундэд цэнэглэх боломж тун удахгүй үүсэх бололтой.
Глазго хотын их сургуулийн химийн тэнхимийн мэргэжилтнүүд шингэн хэлбэрийн баттерэй зохион бүтээсэн бөгөөд энэ нь дотроо цахилгаан цэнэг ялгаруулах чадвар бүхий нано молекулуудтай ажээ.
Хатуу биет баттерэйг бодвол шингэн нь хоёр давуу талтай ажээ. Нэг нь хатуу баттерэйнээс 10 дахин их эрчим хүч хуримтлуулж чаддаг. Нөгөө нь маш чухал буюу хэдхэн секундэд машиныг цэнэглэх боломж өгч байгаа юм. Ингэснээр шингэн түлшээр цэнэглэдэг байсны адил машиныг хэдхэн секундэд цэнэглэх боломжийг олгох юм.
Харин хэрэглэсэн хуучин шингэн түлшийг эргүүлж цэнэглэн өөр машинд шахах замаар эргүүлж ашиглах гэнэ.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk