Сансрын уудам дахь аймшигтай зүйлс
Сансар огторгуй нь бидний төсөөлж ч чадахгүй аймшигт зүйлсээр дүүрэн байдгаас сонирхуулъя.
1 "Хий үзэгдэл" гараг
Фомальгаут В одны нэгэн аварга том гараг устаж үгүй болсонд олон астрономчид итгэж байсан ч үгүй байжээ. Дэлхийгээс 25 гэрлийн жилийн зайтай орших маш хурц нарыг тойрон эргэлдэж байдаг энэхүү аварга гарагийг 2008 онд НАСА-гийн Хаббл дуран авайгаар илрүүлсэн юм. Хожим эрдэмтэд дахин дурандаад энэ гарагийг олоогүй билээ. Гэтэл сүүлийн үед энэ гараг үе үе үзэгдээд байх болжээ. Одны системийг судалж байгаа эрдэмтэд учрыг нь бүрэн олтол уг гараг дахин олон удаа “оршуулагдах” бололтой.
2 Аварга том хар нүх
Хар нүх бол маш өндөр нягттай бөгөөд тэдний таталцлалын хүч нь төсөөлшгүй их тул хэт ойр очсон гэрэл ч мултран гарч чадахааргүй тийм аймшигтай хүчтэй объект билээ. Ертөнц даяар хар нүх элбэг тааралддаг. Тэр бүү хэл галактик бүрийн төвд хар нүх оршин байдаг гэж эрдэмтэд таамаглаж байна. Тэдний хэмжээ санаанд багтамгүй том, зарим нь манай 10 тэрбум нартай тэнцэхээр байдаг.
3 "Вампир" од
Зарим одод кинонд гардаг цус сорогчид шиг бусад одны амьдралын хүчийг сорон авч “залуугаараа” оршин байдаг. Эдгээрийг “хөрсөн цэнхэр” одод гэж нэрлэх ба ижил хугацаанд үүсэж бий болсон хөрш оддоос харьцангуй залуу харагддаг. Тэднийг дэлбэрэх үед маш их дулаан ялгардгийн учир нь хөрш оддоос их хэмжээний устөрөгчийг сорон авдагтай холбоотой гэнэ.
4 "Зомби" од
Зарим одод ер бусын хэрцгий байдлаар буцаж амь ордог аж. "Ia" төрлийн нэн шинэ одод хосоороо байдгийн нөгөө нь өчүүхэн жижиг боловч маш нягт, халуун цөмийн эх үүсгэвэргүй цагаан одой од байдаг. Цагаан одой нь “амьгүй” учир хос системдээ удаан байж чаддаггүй. Тэд нэн шинэ одтой хамт асар их хүчээр дэлбэрч хөрш одныхоо амьдралыг сорон авах буюу түүнтэй нэгдэх замаар буцаж амь ордог байна.
5 Өндөр цахилгаанжсан "Hyperion"
Дэлхий гариг сар хэмээх дагуултай байдгийн адилаар нарны аймгийн бусад гаригууд ч мөн өөр өөрсдийн гэсэн өвөрмөц дагуул биетүүдтай байдаг ажээ. Жишээлбэл, Бархасбадь гарагийн галт уулаас бүрдсэн дагуул "Ио", далай ван гарагийн халуун булаг ундарсан "Тритон" гэх дагуулууд нь нилээд өвөрмөц сансрын биетэд тооцогддог. Эдгээрээс хамгийн хачирхалтай нь Санчир гаригийн дагуул "Хиперион" юм. Нүх сүв, ангалаар дүүрэн цул чулуулгаас бүрддэг энэхүү дагуул гариг дээрээс НАСА-гийн Cassini сансрын хөлөг 2004 болон 2017 онуудад Санчир гаригт судалгаа хийх явцдаа “цацрагийн бөөгнөрөл” илрүүлсэн бөгөөд "-Хиперион"-оос цахилгаан энерги сансар луу байнга урсаж байдгийг тогтоосон аж.
6 Чиглүүлэгч Нейтрино
2017 оны 9 сарын 22-нд дэлхийг мөргөсөн өндөр энергийн нейтрино одын хэлтэрхий бол дангаараа бол тийм ч сонин үзэгдэл биш байлаа. Антарктид дах одон орон судлалын төвийн эрдэмтэд сард хамгийн багадаа нэг удаа ийм нейтриногийн хэлтэрхий унахыг илрүүлдэг байна. Харин энэ удаад эрдэмтэд телескопуудаа чиглүүлэн ирсэн зүгийг нь дурандах боломжтой болсон бөгөөд тус нейтрино нь галактикийн төвд орших хар нүхнээс үүдэлтэй, 4 тэрбум жилийн өмнөх галт тэсрэлтээс дэлхийн зүгт шидэгдсэн болохыг тогтоожээ.
7 Чулуужсан амьд галактик
DGSAT I хэмээх галактик нь хэт сарнисан буюу Сүүн замын адил асар том хэмжээтэй боловч одод нь бараг үл харагдам тархан байрласан нэгэн төрлийн (UDG) галактик юм. Судлаачид 2016 онд анх энэхүү үл үзэгдэм галактикийг олж нээх үед дан ганцаар байсан бөгөөд бусад UDG галактикууд ихэвчлэн бөөгнөрсөн байдаг аж. Энэ онцлог шинжээр нь эрдэмтэд DGSAT 1-г маш эрт үед, Их тэсрэлтээс хойш ердөө нэг тэрбум жилийн дараа үүсч бий болсон гэж үзэж байна.
8 Давхар Квазар
Үлэмж хэмжээтэй биетүүд ардаа байгаа зүйлсийн дүрсийг гажуудуулахаар хэмжээнд гэрлийг хугалж байдаг. Судлаачид Хабл сансрын телескофыг ашиглан эрт үеийн сансрын зураглалыг гаргахаар оролдож байх үедээ сансар огторгуйн тэлэлтийн хэмжээг тооцон гаргасан бөгөөд өнөө цагт өмнөхөөсөө ч илүү хурдан тэлж байгааг тогтоожээ. Энэ нь өөр бусад хэмжээсүүдтэй зөрчилдөж байгаа бөгөөд одоо физикчид тэдний онол буруу юу эсвэл өөр ямар хачирхалтай зүйл болоод байна уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй болоод байна.
Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй