Хиймэл оюуны бүтээсэн уран зураг
Уран зураач Эдмонд дө Белами-н нэгэн абстракт зураг маш олон хүний анхаарлыг татаад байна. Уг бүтээл нь хэдий дуусаагүй мэт харагдах ч үнэндээ хүний жинхэнэ төрх байдлыг маш сайн илэрхийлсэн гэж урлаг судлаачид үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч маш олон хүн итгэмээргүй юм гэдэг сэтгэгдэл хэлээд байна. Учир нь зураач Эдмонд дө Белами бодит хүн биш юм.
Эдмондыг Парис хотод байрлах Obvious Art уран бүтээлчдийн нэгдлийн бүтээсэн хиймэл оюун юм. Тэд Эдмондын бүтээсэн уран зургийг ирэх 10-р сард дуудлага худалдаанд оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд 9000 фунт-Стерлингийн үнэ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.
Уг бүтээлийг зуруулахын тулд Obvious Art нэгдлийнхэн 14-20 р зуунд хамаарагдах 15 мянга орчим уран зургийг түүний санд оруулсан бөгөөд Эдмонд үүний үндсэн дээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож чаджээ.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk