Царай таних технологи таныг архи авах насанд хүрсэн эсэхийг шалгана
Их Британид өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн кассыг супермаркетуудад ашиглаж эхэлжээ. Уг өөртөө үйлчлэх кассыг "NCR" гэх компани бүтээж байгаа бөгөөд "YOTI" гэх компанитай хамтран царай таних системийг давхар боловсруулжээ. Уг царай таних системийн онцлог нь таны царай төрхөөс насыг чинь тодорхойлох ажээ.
Уг системийн тусламжтайгаар та худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрийн касс бараа бүхнийг бичихийг хүлээж зогсохгүйгээр өөрөө төлбөрөө хийх боломжтой ажээ. Царай таних технологийг оруулсан нэг шалтгаан нь архи, тамхи зэрэг бүтээгдэхүүнийг насанд хүрээгүй иргэд худалдаж авахаас сэргийлсэн байна.
Нууцлалын тал дээр "NCR" компани тухайн зураг хадгалагдаж үлдэхгүй гэдэг амлалт өгөөд байгаа бөгөөд, таны царайг шалгаж, асуудал үүсэлгүй худалдан авалт хийгдсэн тохиолдолд зургийг тэр даруй устгахаар програмчлагдсан гэнэ.
Мөн түүнчлэн дараалал үүсэхээс сэргийлэх үүднээс утасны аппликэйшн бүтээсэн бөгөөд та иргэний үнэмлэхний тусламжтай уг аппликэйшнд бүртгүүлснээр зургаа авахуулах шаардлагагүй шууд худалдан авалт хийх боломж байгаа ажээ.
Эх сурвалж: huffingtonpost.co.uk