Бид гар, хөлөөрөө маш олон зүйлсийг хийдэг. Идэх, уух, арчиж цэвэрлэхээс эхлээд бүх л зүйлсийг дөрвөн мөчийнхөө тусламжтай хийдэг. Гэсэн ч осол гэмтэл, санамсаргүй байдлаас болж олон хүн эд эрхтнээсээ хагацах тохиолдол цөөнгүй. Тэгвэл эдгээр хүмүүст нэгэн баяртай мэдээ дуулгахад та бүхэн удахгүй төрөлх гар, хөл мэтээр мэдрэгдэх протез буюу орлуулах хиймэл эрхтнүүдийг тун удахгүй үйлдвэрлэж эхлэх ажээ.
"CU Boulder" компанийн инженер "Жакоб Сегил" энэ бүхнийг бодитой болгохоор ажиллаж байна.
Сегил нь цахилгаан мэдрэгч бүхий бүрээстэй хиймэл эрхтэнүүдийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бидний төлөө дайнд явж, эд эрхтнээсээ хагацсан дайчдад хариу бэлэг барьж буй хэрэг гэж бодож байгаа тухай ярьжээ.
Тэрээр өмнө нь цахилгаан мэдрэгчийг тархины мэдрэлтэй холбох туршилт хийж, амжилттай болгож байсан бөгөөд үүнийгээ цаашид хөгжүүлэх шинэ төрлийн бодит мэт хиймэл эрхтэн үүсгэж чадна гэж найдаж байгаа юм. Түүний үзэж байгаагаар маш ойрын хугацаанд бүтээх боломжгүй ч бидний төсөөлж байснаас ч хурдан хугацаанд биеллээ олно гэж итгэж байгаа юм. Тэрээр: Бусад төрлийн протезууд бол зөвхөн хэрэглэлүүд. Тэд чинь хүний бодит биетэй ижилхэн шүү дээ. Яг л теннисний тоглогч, цохиур хоёр л гэсэн үг. Харин би бүхнийг бодит мэт болгохыг хүссэн гэжээ.
Тэрээр судалгааны багийн хамт 40 орчим насны, судалгаанд сайн дураараа оролцох хүсэлтэй эрэгтэй дээр туршиж үзжээ. Уг эрэгтэй 7 жилийн өмнө тохойноос өмнөх хэсгийг тайруулсан байна. Сегилийн багийн хийсэн туршилт нь өөрсдийн бүтээсэн гарын мэдээлэл дамжуулагчийг туршилтад оролцсон эрийн тархины мэдрэлтэй холбох мэс ажилбар хийсэн байна. Удаан хичээсний үндсэн дээр уг хүн хавтгай гадаргуу дээрээс зоосон мөнгө авч чаджээ. Мөн түүнчлэн маш удаан хугацааны давтан үйлдлийн дараа гар болон тархи нь илүү зохицож ирсэн бөгөөд тухай мэдрэмжийг ч гэсэн хүлээн авч байгаа тухай туршилтад оролцогч хэлжээ. Үүнийг баттай болгохын тулд тэд хиймэл гарт нь зоосыг 7 өөр байдлаар бариулсан бөгөөд уг эрэгтэй харалгүйгээр 95 хувийн амжилттай хариулт өгсөн байна.
Эх сурвалж: tectales.com