Коронавирусын үед жижиг бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчилж байна
"Ковид-19"-ийн цар тахал дэгдсэнээс болж үндэстэн дамнасан томоохон компаниудаас авхуулаад жижиг бизнесийнхэн гэлтгүй бүгд хохирол амсах болсон.
Гэвч аж ахуйн нэгж компаниуд, жижиг бизнес эрхлэгчид цар тахлын үед дампуурлаа зарлачихалгүй, үйл ажиллагаагаа өөр аргаар явуулахыг чармайж байна. Албан ёсны эрхтэйгээр хүлээн авдаг Ассошэйтэд пресс ийм нэгэн жижиг бизнес эрхлэгчийн тухай мэдээлэл дамжуулсныг орчуулан хүргэж байна.
Ренард Бергстром нь ахмад дайчин. Тэрээр Бергстром карс нэртэй багахан автосалоны эзэн юм. Анх "Ковид-19" халдвар Америкт тархаж эхэлж байх үеэс л тэрээр дилерийн төвүүдэд ажиллагсад болон үйлчлүүлэгчдийнхээ халдвар хамгаалалд санаа тавьж эхэлсэн байна. Тэрээр бусад жижиг бизнес эрхлэгчдийн адилаар ажилтнуудаа цомхотгож зардлаа хэмнэж болох байсан ч энэ аргыг сонгохоос татгалзсан байна. Тиймээс бүтээлч, стандарт бус шийдлийг эрэлхийлжээ.
Ренард Бергстром “Бергстром карс” автосалоны эзэн: Цар тахал дэгдэж эхлэх үед бид 7 хүнтэй баг бүрдүүлсэн. Бид угаасаа 6 уулаа байсан бөгөөд удалгүй виртуал туслах Рондаг багтаа авч ажилласан. Тэрээр бизнесийн цахим туслахууд бүхий Билэй компанийн ажилтан юм. Гол нь Ронда автосалоны бүх үйлчлүүлэгчтэй зайнаас харьцаж тэдэнд бүхий л тусламжийг үзүүлдэг.
Ийнхүү алсын зайнаас ажиллах туслах үйлчлүүлэгчид ч цар тахлаас айлгүйгээр хүссэн захиалгаа хийж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгдөг байна. Дэлхийн улс орнуудын засгийн газруудын хувьд жижиг дунд бизнесийг аврах, дэмжих хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, АНУ-д гэхэд жижиг бизнесийнхэнд зээл олгох 660 тэрбум ам.долларын хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаагаа хэдхэн хоногийн өмнө 8 сарын 8 хүртэл сунгасан. Гэхдээ бизнес эрхлэгчид Ренардын адилаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд өөр бусад боломжуудыг эрэлхийлсээр байна.
Эх сурвалж: Business Insider
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй