Сүүлийн үед маш өргөн дэлгэрч, газар авч байгаа бас нэгэн зүйл бол 3D хэвлэгч юм. Уг хэвлэгчээр түлхүүрийн оосроос эхлээд машины эд анги хүртэл олон төрлөөр хэлбэр хэмжээ, өнгө дизайн, материалын сонголттой хэвлэдэг болсон билээ. Тэгвэл та бүхэнд 3D хэвлэгчийг хамгийн сонирхолтой, бас ашигтайгаар хэрэглэж буй 10 жишээг танилцуулъя.
- Яс болон булчин
Анагаах ухааны Вэйк Форест Институтийн судлаачид 3D хэвлэгчийг яс болон булчин мөн чих зэргийг хэвлэхэд ашиглаж байна. Үүнийгээ гэмтсэн амьтдад амжилттай суулгаж байгаа билээ. Гэхдээ үүнээс хамгийн сайхан мэдээ нь уг эд хэсгийг биед залгасны дараа биеийн хэсэгтэй холбогдож, жинхэнэ мэт болдог бөгөөд үүнийг цаашид хүнд зориулж ашиглах талаар судалж байгаа ажээ.
- Өндгөвч
Уг эмчилгээний аргачлал нь удаан үргэлжилдэг, маш их өвддөгийн дээр маш үнэтэй эмчилгээ юм. Гэсэн ч саяхан хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд энэ бүхэн өөрчлөгдөх бололтой. Чикаго хотод байрлах Фэйнберг анагаахын сургуулийн лабораторийнхон синтетик хэвлэсэн өндгөвчийг хулганад амжилттай суулгасан бөгөөд хулгана жирэмсэлж, эрүүл төл төрүүлсэн байна.
- Амттан
Украйн улсын амттаны тогооч Динара Каско геометрийн өвөрмөц дүрс бүхий амттан хэвлэх болсон байна. Тэрээр Инстаграм хуудсанд олон дагагчтай нилээд алдартай нэгэн болсон юм.
- Пицца
Динара зөвхөн хоол хэвлэж байгаа нэгэн биш юм. Natural Machines компанийн бүтээсэн Foodini гэх 3D хэвлэгч нь пицца, бургер болон олон төрлийн хоол хэвлэх чадвартай ажээ. Та зөвхөн хоолныхоо орц болон жорыг л сонгоход уг хэвлэгч таний өмнөөс бүхнийг хийнэ.
- Барилга
Орос улсын Апис Кор гэх компани 3D хэвлэгчийн тусламжтай орчин үеийн орон сууц барьж эхэлсэн бөгөөд загвараасаа хамаарч 24 орчим цагт бүрэн дуусдаг гэнэ. Уг хэвлэгчид цемент хавтан ашиглаж хана болон бусад бүтээцийг хийдэг бөгөөд хэвлэгч ажлаа дууссаны дараа салгаж дулаалга, цонх болон таазыг хийдэг ажээ.
- Завь
Мэйнэ Их сургуулийн баг дэлхий дээрх хамгийн том 3D хэвлэсэн завь хийснээрээ Гиннесийн амжилтын эзэд болжээ. Тэд 3Dirgo гэх нэртэй 25 фут урт 5000 фаунд жинтэй завь бүтээсэн байна.
- Каяак
Жим Смит гэх нэгэн эр үйлдвэрийн зориулалттай хэвлэгч ашиглалгүй, гэртээ жижиг хэмжээтэй хэвлэгч ашиглаж бүрэн хэмжээний каяак буюу хөнгөн завь үйлдвэрлэжээ. Уг каяакыг бүрэн дуусгах гэж 42 хоногыг зарцуулсан бөгөөд 500 ам.долларын өртгөөр бүтжээ
- Хараагүйчүүдэд зориулсан урлагийн бүтээл
3D хэвлэгчийг нэгэн Хелсинкид амьдардаг дизайнер Марк Диллон гэгч эр бүтээсэн бөгөөд тэрээр хараагүй иргэдэд урлагийн сод бүтээлүүдийг мэдрэх боломжийг олгохоор ажиллаж байгаа ажээ. Тэрээр одоогийн байдлаар алдарт Мона Лизаг хэвлэж дуусгаад байгаа юм.
- Өөрийн төрх
Beheld’s 3D компани танд өөрийн дүрийг жижгэрүүлсэн байдлаар бүтээх боломжийг өгч байгаа юм. Та өөрийн дүрийг бүтээснээр түлхүүрийн оосроос эхлээд бусад хүссэн байдлаараа ашиглаж болох боломжтой. Гоё биш гэж үү?
- Хэлбэрээ хадгалдаг материал
УГ бүтээлийг 4D хэвлэгчийн тусламжтай үйлдвэрлэдэг бөгөөд олон том брендүүд уг аргачлалыг ашиглаад удаж байгаа билээ. Бидний хамгийн сайн мэдэх нь гутал бөгөөд хөлийн хэлбэр санаж, тэр хэвээрээ байдаг гутлын улавчууд бидний өнөөдөр өдөр тутамдаа хэрэглэдэг олон гутлын брендүүдэд аль хэдийн өнгө төрхөө олоод байгаа билээ.
Эх сурвалж: Forbes