Виртуал Цахилгаан Станцууд бидний эрчим хүчний ирээдүйг хэрхэн өөрчлөх вэ?
Коронавирусын улмаас ихэнх харилцаа холбоо бүгд цахим сүлжээгээр дамжин явагддаг болсон билээ. Ажлын байранд нэг ч хүн үгүй ч гэр гэрээс цахим сүлжээгээр холбогдон ажлаа явуулсаар байна. Тэгвэл үүнээс бас нэгэн шинэ инноваци үүссэн нь виртуал цахилгаан станц юм.
Уг бүтээлийн гол зорилго нь эрчим хүчний төлөвлөлтийг өөрчлөх бөгөөд нарны зайн хураагуур зэргээс олборлосон эрчим хүчийг сүлжээний загварчлалын дагуу цахилгаан станцуудруу дамжуулж тэндээ илүү цэвэр бас илүү хүчин чадал өндөртэй эрчим хүч үйлдвэрлэх гэнэ. Байшин барилгуудын дээвэр дээр нарны зайн хураагуур байрлуулж, эрчим хүч үйлдвэрлэх нь өнөөгийн өртөг өндөртэй цахилгаан эрчим хүчнээс хямд тусах ба уг эрчим хүчээ дахин боловсруулах нь илүү хүчин чадал өндөртэй байдлыг үүсгэх байна.
Мөн түүнчлэн өрх бүрд хэрэгцээнийх нь хэрээр нарны зай хураагуур болон баттерэй өгч үүнээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь боловсруулж тэдэнд буцаан өгөх нь илүү үр дүнтэй хэрэглээг үүсгэнэ гэж бодож байгаа аж. Мөн түүнчлэн зарим өрхүүд илүү их цахилгаан боловсруулж чадвал хэрэглээнээс нь давсан эрчим хүчийг борлуулж төлбөр олгох тухай ч санал хэлэлцэж байгаа ажээ.
Мөн түүнчлэн нарны зайн эрчим хүчний үүсгэвэртэй байх нь орчин цагт зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд гамшгийн үеэр эрчим хүч тасрах үед уг эрчим хүчийг ашиглах боломжтой болох юм.
Уг төслийг Sunrun гэх компани гүйцэтгэж байгаа бөгөөд саяхан AutoGrid гэх компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Тэд Sunrun компанийн дахин цэнэглэх баттерэй болон нарны зайн үүсгэврийн хүчин чадлыг ашиглаж санхүүгийн хувьд ашигтай байдлаар зохицуулахаар төслийг хэлэлцэж байгаа ажээ.
Эх сурвалж: Forbes