Сансар огторгуйн хамгийн том, гурван хэмжээст газрын зураг бүтээгджээ
АНУ-ын Сансар судлалын төвийн харъяанд байдаг "Sloan Digital Sky Survey" (SDSS) хүрээлэн сансар огторгуйн хамгийн том, 3 хэмжээст газрын зургийг гаргажээ. Нийтдээ 100 гаруй одон орон судлаачид 20 жилийн өмнө хамтран эхлүүлсэн "eBOSS" төслийн хүрээнд нийт 2 сая галактикийг тоолсон төдийгүй огторгуйн 11 тэрбум жилийн түүхийг бүртгэж авчээ.
"eBOSS"-ийн ахлах эрдэмтэн Жулиан Батиста "Энэхүү газрын зургийн тусламжтай бид сансар гэдэг хэр хурдтай тэлж байгаа, хэр хугацаанд бүрэлдэн бий болсон болохыг судалж байна" гэж хэлжээ.
Мөн Юта мужийн их сургуулийн профессор Кайл Доусон "Бид огторгуйн эртний түүх ба түүний тэлэлтийн түүхийг нь сайн мэднэ. Гэхдээ 11 тэрбум жилийн дунд үеийг тодорхойлоход бэрхшээл гарч байна. Таван жилийн хугацаанд бид түүнийг олж мэдэхийн төлөө ажилласан бөгөөд сүүлийн 10 жилд сунсар судлалын салбарт гарсан томоохон дэвшлүүдийн мэдээлэл бидэнд том тус хүргэж байгаа. " гэж мэдэгджээ.
Одон орон судлаачид манай огторгуй анх ямар төрхтэй байсныг, мөн түүний хэрхэн тэлсэн түүхийг мэддэг боловч өмнө нь хэн ч хэзээ ч ийм хэмжээний зургийг гаргаж байгаагүй юм.
Энэхүү шинэ газрын зураг нь Ертөнц ердөө 300,000 орчим жилийн настай байсан үеэс эхлэх ерөнхий дүр зургийг гаргасан аж. Үүний ачаар одон орон судлаачид 6 тэрбум жилийн өмнө сансар огторгуйн тэлэлт улам хурдассан болохыг олж мэджээ
Доктор Баутиста энэ талаар: "Бид "хар энерги" гэж нэрлэддэг зүйлээс болж тэлэлт хурдассан хэмээн таамагласан. Гэхдээ бид одоог хүртэл "хар энерги" гэж юу болохыг тогтоогоогүй байна." гэжээ
Эх сурвалж: innovationnewsnetwork.com
Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй