Одон орончид нарыг тойрон эргэлдэж буй гаригуудын зургийг анх удаа авчээ
Нидерландын одон орон судлаачид нарыг тойрон эргэлдэж байгаа гаригсийн зургийг анх удаа авч чаджээ. Тус нарны аймаг нь биднээс 300 гэрлийн жилийн зайд байрладаг бөгөөд голд байгаа одыг нь "TYC 8998-760-1" хэмээн нэрлэсэн байна. Тус од нь манай одтой тун адилхан хэдий ч ердөө 17 сая жилийн настай юм. Харин манай од 4.5 тэрбум жилийн настай хэмээн тооцдог.
Энэхүү зургийг "SPHERE" хэмээн Европын одон орон судлалын төвийн хүчирхэг дурангаар авсан юм байна. "SPHERE" нь одны гэрлийг бууруулсны хүчинд эргэн тойрноо гаригуудыг илүү тод авч чаддаг учраас дээрх зургийг хальсанд буулгах боломжтой болжээ.
Тус одтай хамгийн том 2 гариг нь манай нарны аймгийн хамгийн гариг болох Бархасбадиас хэмжээгээр 14 дахин илүү юм.
Дээрх судалгааг удирдсан Нидерландын Лэйдэний их сургуулийн эрдэмтэн Александр Бон "Бид эндээс хамаагүй залуу ч манай нарны аймагтай тун төстэй аймгийг харж болно." гэж хэлжээ.
Эх сурвлаж: Forbes
Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ"-н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй