Германаас улс төрийн орогнол хүссэн хүний тоо 1.8 саяд хүрчээ
Германд улс төрийн орогнол авахыг хүссэн гадаадын иргэдийн тоо өссөн хэвээр байгааг тус улсын Холбооны статистикийн алба мэдээлсэн байна. ХБНГУ-д 2019 оны эцсийн байдлаар орогнол хүссэн 1,84 сая гадаадын иргэн бүртгэлтэй байжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 57 мянган хүнээр буюу гурван хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр орогнол хүссэн гадаадын иргэдийн тоо нь 2012 оноос хойш хамгийн бага өсөлт харуулсан гэж байна.
“Орогнол хүссэн” гэдэг ангилалд нь олон улсын хууль дүрэм, улс төрийн болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас Германд байгаа гадаадын иргэд багтдаг аж.
Германд 2019 оны сүүлийн байдлаар гадаадын 1,36 сая гадаадын иргэнд хүмүүнлэгийн шалтгаанаар түр оршин суух зөвшөөрөл олгосон нь өмнөх жилийнхээс 6 хувиар буюу 77 мянган хүнээр өссөн үзүүлэлт. Хүмүүнлэгийн шалтгаанаар түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийн 41 хувь нь Сири, 11 хувь нь Афганистан, 10 хувь нь Иракийн харьяатууд байж.
Орогнол хүссэн 266 хүсэлтэд хариу өгөөгүй байсан нь 2018 оныхоос 40 мянгаар их болсон. Татгалзсан хариу авсан хүсэлтийн тоо 2019 онд 213 мянга болсон нь 2018 оныхоос 20 мянгаар их тоо болсон байна.
Эх сурвалж: Reuters