БНХАУ-н Хиймэл Оюуны технологийн хөгжил: Бидний суралцах болон айх ёстой асуудлууд
2017 онд Хятад улс Хиймэл Оюуны технологиор дэлхийд тэргүүлэх улс болно гэдгээ зарласан билээ. Хэдийгээр өнөөдрийн байдлаар АНУ уг жагсаалтыг тэргүүлдэг ч Хятад улс маш хурдацтай ахисаар байгаа бөгөөд уг салбарт хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь ч нууц биш.
Хиймэл оюун технологийн хөгжлийн төлөөх энэ ширүүн тэмцэл нь өрнөдийн зарим орнуудыг сандралд оруулж Хятад улсыг дайсан мэт үзэх үзэл гараад байгаа билээ. Гэсэн хэдий ч ийм байдлаар хандах нь хэтэрхий түргэн шийдвэр байж болох талтай. Үүний оронд дэлхий нийтээр Хятад улсын технологийн дэвшлийг сайтар судалж, анализ хийх хэрэгтэй юм. Уг хөгжил нь бидэнд сайн муу олон талтай байж болох учир доод хэсэгт сайн муу аль аль талаас нь задлан шинжилгээ хийх гээд үзье.
Сайн тал
Хятад улсын хиймэл оюуны хурдацтай хөгжил нь бидэнд суралцах боломжийг олгож байна. Тэд бидний бодит амьдрал дээр шийдэж чадахгүй байсан олон асуудалд шийдэл олж, эрүүл мэндийн салбарын хурдацтай шинэчлэл зэрэг үлгэр дуурайл авч, суралцах маш олон шийдлүүдийг гаргаж ирж байгаа билээ. Жишээ нь өндөр өртөг, ажиллагаа ихтэй эмчилгээнүүдийг хялбаршуулж, хүн болгонд хүртээлтэй болгож байна. Мөн түүнчлэн Хиймэл оюун ухаант эмчилгээний баг танд 24 цагийн турш эмчилгээ, зөвлөгөө үзүүлэх чатбот, аппликэйшнүүд ч хөгжүүлээд байгаа юм.
Covid-19 цар тахлын дэгдэлтээс хойш Хятад улс өвчнийг аль болох эрт үед нь илрүүлэх технологийг үүсгэж үүнийгээ хөгжүүлсээр л байгаа билээ. Мөн түүнчлэн Ухань хотод хэрэглэж байсан хиймэл оюунт оношилгооны аргачлалаараа Итали, Британи зэрэг улсуудад туслахад бэлэн гэж мэдэгдээд байгаа юм.
Сөрөг тал
Хэдийгээр энэ хурдацтай хөгжил нь иргэд болон нийгмийн аюулгүй байдлын тусын тулд маш олон ашигтай байгаа ч бас нөгөө талаар хэд хэдэн сөрөг тал бий. Үүний нэг санаа зовоож байгаа асуудал нь Хятадын авторитар засгийн газар нь хиймэл оюуныг мөн иргэдээ тандаж, мэдээллийг нь авах зориулалтаар ашиглагдаж байгаа гэдэг сэжгийг төрүүлж байгаа юм.
Мөн түүнчлэн Хятадын засгийн газраас алдагдсан зарим мэдээлэлд Шинжааны эсрэг царай таних, хяналтын камер зэрэг олон төрлийн технологийн дэвшил ашиглаж байгаа гэх мэдээлэл байсан юм. Энэ нь бусдын нууцтай байх зэрэг эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж Хүний эрхийн хороо үзэж байгаа юм. Мөн түүнчлэн Их Британи тэргүүтэй хэд хэдэн орон Хятадын Huawei бренд болон TikTok хэрэглээний аппликэйшн зэргийг засгийн газраас тагнуул хийхэд ашиглаж байгаа гэдэг үндэслэлээр хориод байгаа билээ.
Тиймээс ч олон улс орон хиймэл оюун хөгжүүлэх болон бусад технологийн дайнд давуу талтай болохын тулд Хятад улсыг тагнуул хийж байгаа гэж үзэж байгаа юм.
Нэмэлт
Олон улсын мэргэжилтнүүд 2017 оноос эхэлсэн Хятад улсын хиймэл оюуны хөгжлийн төлөвлөгөөг зуун жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм. Мөн үүнийг сайтар дэлгэрүүлээд үзвэл энэ төлөвлөгөө нь маш хурдацтай байхаар хийгдсэн нь тодорхой учир нь Хятад улс бодлогын хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх инновацийн шийдлүүдийг дэмжих бодлого баталсан ажээ. Мөн судалгаа, хөгжүүлэлтийг хурдатгахын тулд томоохон технологийн өрсөлдөгч компаниудаа ч гэсэн хамтарч ажиллах чиг үүрэг өгчээ. Үүний нэг жишээ нь Жейжань мужийн Ханжоу хотод Хиймэл Оюунт хотхон үүсгэсэн байна. Үүнийг хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн баг, Alibaba болон Жейжан их сургуулийн эрдэмтдийн баг хамтран бүтээж байгаа гэнэ.
Эцэст нь Хятад улсын технологийн хөгжлийг шүүн тунгаалгүй хэт энгийнээр тооцоолж аюул занал гэж харах нь тусгүй хэрэг юм. Үүний оронд тэдний технологийн хөгжил, арга зам, явц зэргийг ойлгож, үүнээс суралцаж, урган гарах үр дагавар зэргийг нь тооцоолж үзэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: theconversation.com
Манай сайт "ИННОВАЦИ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй