Грек улс зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулав
Грекийн зэвсэгт хүчнийг бүх анги, нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаалыг Батлан хамгаалах яам нь өгсөн байна.
Грекийн мэдлийн Кастелоризо арлын орчим Турк нь газрын тос, шатдаг хийн хайгуул явуулж эхэлсний хариуд ийм шийдвэр гаргажээ. Кастелоризо арал нь Туркийн хилээс ердөө 2 км-ийн зайтай байдаг арал. Олон улсын хууль дүрмийн дагуу арлыг тойрсон онцгой бүс мөн л Грекийн мэдлийнх байх ёстой ч Турк нь өөрийн мэдлийнх гэж үзээд арлын ойролцоо газрын тосны хайгуул хийж эхэлсэн байна. Улмаар арлын орчимд “Oruc Reis” нэртэй судалгааны хөлөг газар хөдлөлтийн судалгаа хийнэ гэдгийг Турк мэдэгдэхтэй зэрэгцээд байлдааны 15 усан онгоцоо арлын зүг хөдөлгөсөн аж.
Үүний хариуд Грекийн Батлан хамгаалах яам зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулж, сайд НиколаосПанайотопулос нь Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Эспертэй холбогдон Туркийн үйлдлийн талаар дуулгаад Грек улс нь газар нутгийнхаа халдашгүй байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Грекийн Ерөнхий сайд КирикаосМицотакис нь Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдон Газрын дундад тэнгис бий болсон нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй