Их Британи Huawei-г орлож 5G хөгжүүлэх боломжийг Япон улсаас хүсжээ
Reuters агентлагийн мэдээлснээр Их Британийн Засгийн газар Япон улсаас 5G технологи хөгжүүлэхэд нь туслалцаа хүссэн тухай мэдээллээ. Учир нь Их Британи БНХАУ-н Huawei брендээс татгалзсан бөгөөд үүнийг орлох өөр бололцоог эрэлхийлж байгаа юм. Уг асуудал нь БНХАУ болон АНУ-н хоорондох технологийн дайны нөлөө гэж үзэж болох юм.
Британийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн пүрэв гаригт Токио хотноо Японы технологийн төлөөллүүд болон Nikkei компанийнхантай уулзсан бөгөөд уулзалтаас хоёр өдрийн дараа Их Британиас Huawei-н технологийг 2027 он гэхэд шахан гаргаж дуусгах үүрэг өгсөн байна.
Их Британи улс Европын холбооноос гарахаар зэхэж буй өнөө үед Huawei-н нууцлалын асуудал үүссэн нь Ерөнхий сайд Борис Жонсоныг Хятадаас илүү Америкийн талыг баримтлах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж болох юм.
Энэ тухай Токио хотод байрлах Британийн элчин сайдын яам ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Мөн Huawei ч энэ асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.
Харин Британийн Технологийн сайд Оливер Дауден өнгөрсөн долоо хоногт Британи улс Huawei-д хүчтэй өрсөлдөгч болохын тулд Финланд, Швед болон Өмнөд Солонгос, Япон зэрэг холбоотнуудын технологийн компаниудтай хамтарна гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Манай сайт "ИННОВАЦИ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй