Японы Засгийн газар үйлдвэрлэлээ Хятадаас гаргахаар шийдсэн компаниудад 70 тэрбум иений дэмжлэг үзүүлнэ
Японы Засгийн газар үйлдвэрүүдээ Хятадаас эх орон руугаа эсвэл Зүүн Өмнөд Азийн өөр улсууд руу шилжүүлэхээр шийдсэн тавь гаруй компаниудад 70 тэрбум иений тусламж үзүүлэхээр болсон тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам мэдээлжээ.
Хятад дах үйлдвэрээ Япон руу шилжүүлэхээр болсон “Sharp Corp” зэрэг 57 компани нь 57,4 тэрбум иен авна. Үйлдвэрээ Хятадаас гаргаж Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд руу шилжүүлэхээр болсон “Hoya”, “Sumitomo Rubber”, “Shin-Etsu Chemical” зэрэг 30 компанид үлдсэн мөнгийг өгөх юм байна.
Үйлдвэрлэлээ Хятадаас гаргаж байгаа компаниудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг ийм арга хэмжээнд зориулан дөрөвдүгээр сард байгуулаад байсан тусгай сангаас гаргах юм байна. Эдийн засаг дах Хятадын нөлөөг багасгах зориулалттай тус санд 243,5 иен төвлөрүүлсэн аж.
Цар тахлын үеийн хангалт нийлүүлэлтийг найдвартай болгохоос гадна үндэсний эдийн Засгаа Хятадаас бага хамааралтай болгох үүднээс Японы компаниудыг Хятадаас гаргах хөтөлбөрийн хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэж Японы Засгийн газар мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй