Эрдэмтэд сар дэлхийтэй мөргөлдөөгүй болохыг тогтоожээ
Саргүйгээр дэлхий дээр амьдрал үүсэх нөхцөл бүрдэхгүй байсан гэдгийг эрдэмтэд нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Сар нь манай гаригийн тэнхлэгийг тогтвортой байлгадаг бөгөөд үүний нөлөөгөөр уур амьсгал бий болсны дээр улирал солигддог зохицуулдаг. Гэсэн хэдий ч Сар хэрхэн үүссэн талаар нэлээд маргаан өрнөсөн хэвээр байна.
Ихэвчлэн эрдэмтэд сар нь дэлхийтэй мөргөлдсөн ангараг шиг металлаар хомс гаригийн үлдэгдэл гэж үздэг. Гэвч шинэ судалгаагаар Сарны гадаргуу төрөл бүрийн металлаар баялаг болохыг харуулсан байна.
"Дэлхий ба гаригийн шинжлэх ухаан" сэтгүүл хэвлэгдсэн судалгаагаар Сарны тогоонуудын ёроолоос олдсон тоосны найрлагад их хэмжээний металлын тоосонцор байгаа нь тогтооджээ. АНУ-ын Виттерби Инженерийн сургуулийн цахилгаан ба компьютерын инженерийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан Эссам Хегги "NASA-гийн Мини Радио давтамж (Mini- Lunar Reconnissance Orbiter) судлах хэрэгсэл нь сарны тогоон дахь нарийн тоосонцорыг судалснаар металлаар баялаг болохыг тогтоосон." гэж мэдэгджээ.
Судлаачдын үзэж байгаагаар сарны тогоонуудын ёроол дахь нарийн тоос нь цаг уурын нөлөөллийн үед сарны гадаргуугаас шахагдсан материал юм. Илүү том, гүнзгий тогоонуудыг ёроолд байгаа металлын хэмжээг жижиг тогооныхтой үзсэн байна. Ингэснээр гүнзгий тогоо нь металлын агууламж өндөр байгааг тогтоов.
Газрын хэвлийд бүртгэгдсэн металлын өөрчлөлт нь Сарны талаарх бидний ойлголттой ямар холбоотой вэ?
Уламжлалт таамаглалаар ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө сар үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд дэлхийтэй мөргөлдсөн тэрхүү гариг нь ихэнх металлаа алдсан учраас дэлхийн тойрог замд орсон гэсэн онолыг дэвшүүлдэг юм.
Манай сар Дэлхийг бодвол металлаар илүү баялаг болох нь нэг мөр тодорхой бодвол дэлхийн тойрог замд сар өөр замаар орж ирсэн болох нь тодорхой болно. Металлын ордын агууламж их байгаа тохиолдолд сартай мөргөлдсөний дараа манай гариг жижгэрч сарны тойрог замд орох ёстой байсан гэсэн үг юм. Учир нь илүү өндөр металлын агууламжтай гариг нь илүү бат бөх тул мөргөлдөөний үед хэлбэрээ хадгалж үлдэх нь тодорхой.
Одлоо энэхүү судалгааны анхны үр дүнг баталгаажуулахын тулд "Мини-RF"-ийн туршилтын баг илүү олон тогоонуудыг судлах шаардлагатай болж байна.
Энэхүү судалгааны ажлыг NASA санхүүжүүлж байгаа юм.
Эх сурвалж: sciencedaily.com