Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?
Бид өдөр тутамд л олон хүн хүчингийн хэргийн хохирогч болж байдгийг мэднэ. Мөн тэдний ихэнх нь энэ тухай нууцлаад өнгөрдөг. Тийм бол яагаад хохирогчид энэ тухай мэдэгдэхгүй нуун дарагдуулаад өнгөрөх нь их байдаг юм бол? Энэ тухай мэргэжлийн сэтгэл зүйчийн тайлбарыг судлаад үзье.
Хохирогчид хэргийг нуун дарагдуулдаг шалтгаан нь ихэвчлэн ичсэнээсээ, өөрийгөө буруутгаснаас, санаа зовсноос, айснаас эсвэл ийм зүйл болсонд итгээгүй байдлаас болдог. Учир нь ихэнх тохиолдолд халдагчид нь ойр дотны нэгэн нь байдаг. Өөр нэгэн тохиолдол нь уг зүйлийг хүчингийн хэрэг биш романтик харилцаа байсан гэж өөртөө итгүүлэх оролдлого ч байдаг ажээ.
Хүчингийн хэрэг үү эсвэл романтик харилцаа юу?
Хүчингийн хэрэг нь хохирогчид сэтгэц, зан байдал, сэтгэхүй зэрэг олон талаар зэрэг нөлөөлдөг бөгөөд ихэвчлэн сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл зүйч Лаура С. Вилсон “Хүчингийн хэргийн хохирогчдын сэтгэцийг судлах нь(2017)” гэх нийтлэлдээ зарим хохирогчид уг үйлдлийг хүчингийн хэрэг гэж огтхон ч бодохгүй байсан тухай дурьджээ. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь сэтгэц нь өөрийгөө хамгаалахыг оролдсоноос энэ бүхнийг зүгээр л таагүй секс эсвэл буруу ойлголцол байсан гэж бодох тохиолдол элбэг байдаг байна.
Яагаад хүчингийн хэрэг илрэх нь бага байдаг вэ?
Нийт хүчингийн хохирогчдын 60.4 хувь нь дээрхтэй ижил байдлаар нөхцөл байдлыг хүлээж авдаг учир хүчингийн хэрэг үйлдэгч илрэхгүй байх тохиолдол маш өндөр байдаг байна. Мөн ихэнх тохиолдолд хохирогчид халдагчдыг таньдаг учир айснаас ч болдог ажээ.
Эх сурвалж: Psychology Today