Европ Холбоо эдийн засгийг сэргээх 2 их наяд ам.долларын багцыг баталлаа
Европын 27 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт 5 өдөр үргэлжилсний эцэст гишүүн 27 орны эрх баригчид цар тахлын үед эдийн засгаа дэмжих үүднээс 540 тэрбум еврогийн багц хөтөлбөр баталж, 2 их наяд ам.долларын хөрөнгөтэй сан байгуулахаар тохиролцсон байна.
Европын холбооны бүх улс орныг дэмжих уг хөтөлбөрийг ирэх 8-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх юм байна. Гэхдээ урт хугацаанд хэрэгжих энэхүү багц хөтөлбөрийг аль аль улсад ямар хэмжээнд зарцуулах талаар 8-р сарын 6-нд дахин видео хурал хийж шийдэх юм байна.
540 тэрбум еврог компани аж ахуй нэгжийг дампуурлаас аврах, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх, эрүүл мэндийн тогтолцоогоо улам сайжруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ 1-1.5 их наяд еврогийн дүрмийн сантай сан байгуулах юм байна.
Тус сан нь цар тахлын үед тогтоосон хөл хорионы нөлөөгөөр хамгийн их хохирол амсаж байгаа улс орнуудын эдийн засгийн салбарыг урт хугацаанд дэмжих зорилготой. Одоогоор цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улс нь Итали байна. Европт цар тахлын голомтот бүсүүд болсон Итали, Испани зэрэг улс аль эртнээс эдийн засгийн дэмжлэг хүссэн. Ийм хүнд нөхцөлд нэгдмэл байхыг Европын орнуудад хандаж уриалж байгаа. Гэвч Дани Австри, Герман зэрэг орнууд Итали, Испанид эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх тухай Францын саналыг эсэргүүцэж байна.
Британийн Оксфордын их сургууль корона вирусний вакцины туршилтыг хүн дээр хийж эхэлсэн байна. Европт анх удаа хийж эхэлж байгаа коронагийн вакцины клиник туршилтад эхний ээлжид сайн дураар хандсан 800 хүнийг хамруулах юм байна. Гэхдээ олон улсын түвшинд вирус судлалын эрдэмтэд корона вирусийг устгах эм, урьдчилан сэргийлэх вакцины аль алиныг гаргаж авахад нэг жилээс дээш хугацаа орно гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN