Пентагон хиймэл оюуныг дайнд ашиглахаар төлөвлөж байна
АНУ-н Батлан Хамгаалах Яамнаас дайн тулаанд хиймэл оюун ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Пентагоны Хэвлэл Мэдээллийн Албаны ахлах офицер Дана Дейси: Батлан Хамгаалах Яам хиймэл оюуныг хэрэглэх шаардлага үүсэж байна. Үүний бэлтгэл ажил болгож уг бүтээлийн ёс суртахууны хэмжээ, хөгжүүлэлт, байршуулалт болон хэрэглээг нь нарийвчлах тал дээр ажиллаж байгаа гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар тодорхой хэмжээнд хүрсэн байгаа төслүүд нь хиймэл оюуны тусламжтай орчны зураглал болон байдлыг тандах, унших зэрэг чадвартай аж. Мөн тэдний үзэж байгаагаар автомат системээр хийгдсэн шийдвэрүүдийг дараа нь эргээд хянах боломжтой бөгөөд, тодорхой нөхцөлд уг ажиллагааг идэвхгүй болгох эсвэл зайлшгүй нөхцөлд идэвхжүүлэх зэрэг арга хэмжээ авч болно гэж мэдэгдэж байгаа юм.
Уг төслийг 10 тэрбум ам.доллар-аар санхүүжүүлэх бөгөөд энэ нь томоохон технологийн компаниудын хооронд маш том өрсөлдөөн үүсгээд байгаа юм. Одоогийн байдлаар уг тендерт Microsoft компани ялалт байгуулсан хэдий ч Amazon компани Пентагоныг шүүхэд өгсөн бөгөөд шалтгаан нь Ерөнхийлөгч Доналд Трамп Amazon компани болон түүний эзэн Жефф Безос-д дургүй учир сөрөг хандлага гаргаж шударга бус шийдвэр гаргасан гэжээ.
Харин уг үйлдлийн тухайд олон мэргэжилтнүүд сөрөг хандлагатай байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Люси Сачмэн юм. Тэрээр антропологич мэргэжилтэй бөгөөд Хиймэл Оюуныг дайнд ашиглах боломж зэргийг судалж байсан эрдэмтэн юм. Түүнийхээр энэ нь ес зүйгүй арга гэж үзэж байгаа юм.
Харин үүний эсрэг эрх мэдэлтнүүд үүнийгээ Америк улс технологиороо Орос болон Хятад улсаас илүү гарах боломж. Мөн түүнчлэн явган цэргийн хувьд хүчирхэг компьютерийн тусламж авах нь тулааны чанарт маш сайнаар нөлөөлнө гэж мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Independent