Хөл хорионы үеэр өөрийнхөө тухай олж мэдэх 4 боломж

Хөл хорионы үеэр өөрийнхөө тухай олж мэдэх 4 боломж

Ковид-19 цар тахлын улмаас дэлхий дахинд хөл хорио тогтоож бид хаашаа ч явах боломжгүй болоод байгаа билээ. Гэсэн ч энэ нь нэг талаараа бидэнд өөрийнхөө тухай бодож өөрсдөдөө төвлөрөх амьдралд олдсон цор ганц боломжуудын нэг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байгаа юм. Хэрэв та энэ тухай өмнө нь бодож үзээгүй байсан бол одоо нэг удаа бодоод үзээрэй.

  1. Хувийн зан чанар

Цар тахлын үеэр магадгүй бид анх удаагаа жинхэнээсээ бие дааж, ганцаараа байх боломж үүсэж байгаа байх. Хэдий хэн нэгэнтэй хамт байсан ч гэсэн ихэнх хугацаанд гадаад ертөнцтэй харилцах биш дотоод ертөнцдөө төвлөрч байсан гэхэд буруудахгүй байх. Энэ л боломжийг ашиглаж бид өөрийгөө хэн бэ гэдэгийг бодож тунгаан, өөрсдийнхөө тухай олж мэдэх хэрэгтэй, энэ бүхэн нь цаашлаад удаан хугацааны тусгаарлалтын үед сэтгэцийн байдлаа хэвийн, эрүүл чигээр нь хадгалж үлдэх мөн хайртай, дотны хүмүүстээ анхаарал халамжаа сулруулалгүй байх зэрэгт ч хэрэг болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мэдээж өөрийгөө жинхэнээс нь таньж мэдэх нь хэцүү тийм учраас үүнийг амжилттай болгоход тус болдог нэг арга бол өөрийн тэмдэглэлдээ өгүүлбэр бичиж эхлэх хэрэгтэй гэнэ. Тэгэхдээ “Би бол... төрлийн хүн” гэдэг өгүүлбэрийг долоо хоногийн сүүлээр нэг удаа бичих нь тус болно гэнэ. Жишээ нь “Би бол тайлбар тавьдаг хүмүүст тун дургүй төрлийн хүн” гэх мэтээр чин сэтгэлээсээ бичих ёстой аж.

Энэ байдлаар удаан хугацаанд бичсэний дараа танд өөрийгөө ямар хүн гэдгийг мэдэхэд дөхөм болохоор урт жагсаалт үүссэн байх болно.

  1. Өөртөө анхаарал хандуулах

Бид бүгд өөр өөр аргаар тайвширч, амарч, цэнэг авдаг. Зарим нь дотогшоо чиглэсэн сэтгэл хөдлөлтэй бол зарим нь гадагш чиглэсэн байдаг. Зарим нь ярилцах дуртай бол нөгөө нэг нь эсрэгээрээ зурвас бичих нь таатай санагддаг. Нэг нь инээж хөгжих дуртай бол нөгөө нь ганцаараа тайван байх нь илүү таатай санагддаг. Тийм ч учраас та өнгөрсөн 4 сарын турш өөрт чинь хамгийн тухтай байсан арга барилыг эргэцүүлээд нэг бодоод үзээрэй. Цар тахлын үед бидэнд тийм ч олон сонголт байгаагүй учир бид боломжтой зүйлдээ тааруулж хэрэгцээгээ хангаж ирсэн. Өөртөө анхаарал хандуулах нь зөвхөн дасгал хөдөлгөөн хийж, хэрэгтэй амин дэм авч эсвэл унтах биш бөгөөд энэ нь мөн өөрийнхөө зан байдалд нөлөөлөх, тайвшрах эсвэл хөгжих тэр бүү хэл зугаа цэнгэл ч гэсэн багтдаг.

Нийгмийн харилцаанд байх үед бид өөрсдөөсөө илүү бусдад анхаарал хандуулж, бусдын эрх, үүргийн харилцаа дунд өөрийгөө бүтээдэг байсан бол яг одоо танд зөвхөн өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө анхаарах цаг үе ирээд байна.

  1. Тэвчээр болон өөрийгөө ойлгох

Бид амьд үлдэх үү, үхэх үү гэдгээ шийдэх мөч ирэх үед бидний тэвчээр төсөөлж байснаас минь ч хэд дахин илүү байдаг. Цар тахал дэгдсэн энэ үед та тэвчээрийн хязгаараа мэдэж авч болох юм. Гадуур орчинд үхлийн аюулт тахал дэгдсэн байгаа энэ үед өөрийн хайртай хүмүүс болон өөрийгөө аюулаас хамгаалахын тулд маш олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно.

  1. Уян хатан болон дасан зохицох чадвар

Маш олон сэтгэл зүйчид хөл хорионы үед сэтгэц хямрал болон сэтгэлээр унах явдал ихсэж үхэл болон амиа хорлох үзэгдэл нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч үр дүнгээс үзэхэд энэ бүхэн санасныг бодоход бага байгаа бололтой. Үүнээс үзэхэд хүн төрөлхтний уян хатан чанар болон дасан зохицох чадвар нь сэтгэл зүйчдийн үздэг шиг тийм ч бага биш бололтой. Бид өдөр тутмын амьдралын хэмнэл өөрчлөгдсөн энэ үед дасан зохицож, уян хатан чанарын ачаар бүхнийг өөрчлөхийг хичээж байгаа. Харин таны хувьд ямар байгаа вэ? Гэнэтийн ажилгүйдэл, дотны хүнтэйгээ уулзаж чадахгүй удах, дуртай зүйлсээ хийж чадахгүй байх, орох дуртай газар чинь хаалттай байгаа зэрэг нь танд хэрхэн нөлөөлж байгааг олж мэд. Тэгээд өдөр тутмын амьдралдаа эдгээрийг өөрчилж, дасан зохицож байгаа эсэхийг эсвэл өөр төрлийн шинэ зүйлсийг олж мэдэх хэрэгтэй.

Эцэст нь цар тахлын улмаас бидэнд найдахаас өөр сонголт үлдээгүй хэсэг үе байсан. Гэсэн ч ихэнх хүмүүс эерэг сэтгэлгээгээр үүнийг давж гарч байна. Зөвхөн найдах гэдэг нь хэцүү хэдий ч бас л нэг сонголт. Хөл хорионы үед бид маш олон сэтгэл хөдлөл, мэдрэмж, туршлагын өөрчлөлттэй гэнэт нүүр тулсан, гэсэн ч эдгээр нь танд эерэгээр нөлөөлж өөрийгөө хайрлах, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байгааг ойлгож эерэгээр сэтгэх хэрэгтэй шүү.

 

Эх сурвалж: Psychologytoday

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419