Хонконгийн төлөө Хятад улс барууны орнуудтай хэрхэн өрсөлдөж байгаа вэ?
"Хятад улс Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өөрчилж эрх мэдэлд нь саад учруулахыг хүссэн бүгдийг дарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна" гэж Хятад судлаач Энди Лау хэлсэн байна. Харин Хонконгийн тэмцэгч нарт гаднын оролцооны тусламжтай Хятадын нөлөөнөөс гарч, эрх чөлөөг аварч чадна гэж найдаж байна.
Хятадын Хонконг, Макао судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Лау Сюй-Кай "Нэг улс, хоёр систем бодлогын хүрээнд Хятад улс Хонконгт хяналтаа хүлээлгэж өгсөн гэж гадаад улс орнууд буруу ойлгосон. Хонконг бол өөрсдийн нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг. Хятад улс Хонконгт автономит эрх олгосон ч бүхий л талаараа өөрсдийн нэг хэсэг гэж үздэг юм." гэж хэлжээ.
АНУ, Их Британи зэрэг орнуудын хувьд Хонконгийн тусгаар тогтносон байдал нь тун чухал юм. Учир нь Хонконгоор дамжуулж тэдэнд н Хятадын олон улс дахь нөлөөг дарах хүч ирэх юм. Саяхан баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Хятад улсад Хонконг дахь дотоод болон гадаад хүчнүүдийн хуйвалдааныг таслан зогсоох зорилготой юм.
Хонконгийн удирдагч Кэрри Ламын санаачилсан эх газрын Хятад руу хоригдол шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн Хонконгчууд өнгөрсөн оны 6-р сарын 9-өөс эхлэн олон сая уулаа тэмцсэн билээ. Уг хуулийн төслийг эхэндээ буцаахаас татгалзаж, жагсаалуудыг дарахад хэдэн мянган цагдааг дайчилсан хэдий ч тэрхүү жагсаалыг дарж чадаагүй билээ.
Хонконгчууд энэ үеэр тусгаар тогтнолын төлөөх далбаа, Хятадын Коммунист намын хараасан тэмдэг зүүж коммунист дэглэмийг үл хүндэтгэж байгаагаа илэрхийлэхийн тулд Хятадын төрийн далбааг, засгийн газрын бэлгэ тэмдгийг гутаан доромжилж байв. Тэдний шаардсан зүйл нь ердөө тус бүс нутгийн өөртөө засар эрхийг хүндэтгэх байв.
Тэдний Шаардлагыг биелүүлэхийн оронд Хятад улс гадаадын хүчнүүдийг Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж, эсэргүүцэгчдийг бүрмөсөн дарахыг дэмжиж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн эрхт байдлыг хадгалж үлдэнэ хэмээн мэдэгдэв.
"Эсэргүүцлийн хөдөлгөөн амжилт олбол эрх мэдэлд нь томоохон цохилт болно хэмээн Хятадын коммунист нам үзсэн" гэж хятад судлаач Энди Лау хэлжээ.
Азаар коронавирусийн нөлөөгөөр жагсаал тарсан бөгөөд энэ үеийг далимдуулан Хятад улс эсэргүүцэгчдийн удирдагч нарыг баривчилсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг шинээр батлан Хонконгийн өөртөө засар эрх мэдлийг хянах алхам авч эхэлсэн байна.
Хонконгт салан тусгаарлах, газар тараах, террорист үйл ажиллагаа, гадны оролцоог хориглох тухай хууль баталсан Хятадын парламентын өнгөрсөн сард гаргасан шийдвэрийг АНУ хүчтэй шүүмжилсэн юм. Үүний хариуд Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын томоохон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг санал болгов. Гэхдээ энэ саналыг нь Конгресс хүлээн зөвшөөртөл ямар ч юм болохгүй.
"Эсэргүүцлийг цогц байдлаар хийх хэрэгтэй. Хэрэв бид ардчилал, жинхэнэ бие даасан байдлыг хүсч байвал бид зөвхөн гудамжаар тэмцэлд найдахаас бус, бүхэл бүтэн хувьсгал, эсвэл зарим хүмүүсийн ярьснаар урт тэмцэл хийх ёстой." гэж өөрийгөө Петр гэж нэрлэсэн эсэргүүцэгч хэлэв.
Мөн ихэнх хүмүүсийн үзэж байгаагаар Бээжин Хонконгт үндэсний аюулгүй байдлын хуулийг баталснаар Хонконгийн иргэд өөрсдийгөө хятад биш Хонконгчууд гэдгийг илүү сайн мэдрэх болсон байна. Эх газрын Хятад хүмүүсээс Хонконг үндэстэн ямар ялгаатай болохыг олон улсын хэмжээнд хүртэл ойлгож эхэлсэн гэхэд болно.
Эх сурвалж: Kyodo News