Элон Маск ирэх жилээс эхэлж хүний тархийг компьютертой холбох ажилд орохоор төлөвлөж байна
SpaceX, Tesla, Boring company зэрэг олон компанийн захирал, үүсгэн байгуулагч, тэрбумтан, ирээдүйн технологи сонирхогч Элон Маск хүний тархийг компьютертой шууд холбох төсөөллөө төлөвлөгөө болгож дууссан ажээ.
Тэрээр өнгөрсөн мягмар гаригт орсон нэвтрүүлгийнхээ үеэр хиймэл оюуны тусламжтай симбиоз үүсгэхээр зорьж байгаа тухайгаа ярьсан бөгөөд түүний төлөвлөгөөгөөр ирэх жилийн сүүлээр хүний тархинд суулгах тухай төлөвлөсөн гэдгээ ярьсан байна.
Энэ зорилгод хүрэхийн тулд их хугацаа хэрэгтэй гэж. Хүний тархинд ямар нэгэн муу нөлөөгүйгээр үүнийг амжилттай хийж чадах нь эргэлзээтэй. Гэсэн хэдий ч амьтад дээр туршилт хийх үе шат дуусах дөхөж байгаа. Сармагчинд суулгасан симбиозын тусламжтай уг сармагчин нь тархиараа компьютерыг удирдах боломжтой болсон гэж Сан Франциско хотод байрлах Калифорнийн Шинжлэх Ухааны Академийн уулзалтад тавьсан илтгэлдээ дурджээ.
Уг бүтээлийг Элон Маскын 2016 онд үүсгэсэн Neuralink Corp бүтээж байгаа бөгөөд тэдний анхны ажил нь тархийг төхөөрөмжтэй холбож удирдах зориулалт бүхий төхөөрөмж байсан юм. 2017 онд тэдний эхний зорилго нь тархины хүнд өвчтэй хүнд шинж тэмдгийг нь дарахад туслах зориулалттай төхөөрөмж байсан юм.
Өнгөрсөн мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ Элон Маск мөн үүнийг давтаж хэлсэн бөгөөд, бидний гол зорилго бол тархины эмгэгтэй хүмүүст туслах. Бид энэ бүхнийг ганц чип суулгаад эмчлэх боломжийг эрж байгаа гэжээ.
Тэдэнд одоогоор тулаад байгаа гол асуудал нь 2мм өргөнтэй чипийг хэрхэн хүний тархинд гэмтэл үлдээлгүй суурилуулах мөн түүнчлэн уг чип нь цаашид хэрхэн холбогдох тал дээр судалж байгаа ажээ.
Эх сурвалж: NBC news