GOOGLE компанийн бүтээсэн робот гадны тусламжгүй, өөрөө алхаж сурчээ
Google Robot Teaches Itself How To Walk
Google компанийн инженерүүд дөрвөн хөлтэй, хүнээс болон бусад гадны тусламж авалгүй өөрөө алхаж сурсан робот бүтээсэн байна.
Роботыг бүтээсэн багийнхан Жоржиа Технологийн институттэй хамтран уг роботод өөрөө суралцах чанар бүхий хиймэл оюун бүхий программ суулгасан байна.
Уг робот нь гурван төрлийн гадаргуу дээр явах боломжтой бөгөөд тэгш гадаргуу, зөөлөн матраас болон хаалганы үслэг гадаргуу бүхий дэвсгэртэй ижил материал байх гэнэ.
Багийнхны мэдээлснээр робот хэдхэн цагийн дотор эдгээр төрлийн гадаргуу дээр явж суралцсан бөгөөд хүнээс маш багахан тусламж авсан нь тухайн гадаргуун тухай мэдээллийг роботын санд кодолж оруулсан байна.
Туршилтын явцад робот хөл дээрээ босож, урагш хойш тэнцэн зогсож, хөлөө үеүдээр нь нугалан явж сурах хүртлээ дахин дахин арагш, урагш олон байдлаар оролдсоор л байжээ. Өөр нэгэн алгоритм уг роботод программчилж өгсөн нь унасан тохиолдолд эргээд хөл дээрээ босох гэнэ.
Маш богинохон хугацаанд уг робот нь эдгээр гурван төрлийн гадаргуу дээр уналгүйгээр явж сурсан байна.
Эх сурвалж: Independent.co.uk