Хүнсний хаягдлыг хиймэл оюуны тусламжтай хянаж чадах уу?
Дэлхий даяар жил тутам 1.6 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүнийг чанар муудсан, хугацаа дууссан болон эсвэл зүгээр л илүүдэл болохоор хаядаг гэсэн судалгаа гарчээ. Гэтэл нөгөө талаар жил тутам 25 сая хүн өлсгөлөнгөөр үхэж, харин 1 тэрбум орчим хүн хүнс тэжээлийн хомстолтой амьдарч байна.
Энэ асуудлыг хиймэл оюун зохицуулж чадах уу?
Хэрэв Герман улсын Берлин хотод шинээр эхэлж буй төсөл амжилтад хүрвэл магадгүй л юм.
Дэлхийн хүнсний хангамж итгэмээргүй өргөн хэмжээнд хөгжсөн. Хэдэн сая ферм хүнсний зах, дэлгүүрүүд, ресторанууд гээд байж болох бүхий л газрууд өдөрт тутамдаа 8 тэрбум орчим хүн амыг хооллож байдаг. Мөн түүнчлэн тээвэрлэгч, дистрибютор болон хүргэлтийн компани гээд л дэлхий дээрх бараг бүх хүн энэ үйлчилгээнд холбогддог.
Харин энэ асуудлыг SPRK.global компани засахыг оролдож байна. Тэдний зорилго нь өдөр тутамд явагддаг эдгээр хүнсний урсгалыг хиймэл оюуны тусламжтай тооцоолж, хоолны хаягдлыг багасгахыг зорьж байгаа юм.
TechFirst компанийн захирал Александер Пиуттигийн мэдээлснээр одоогийн тооцоолол нь дэлхий дээр өдөр тутам нийт боловсруулсан хүнснийхээ 50 орчим хувийг хаягдал болгодог ажээ. Тэрээр бид бүхэн хүнсний хэрэглээний зарцуулалтын дарааллыг ойлговол, яагаад хүнс хаягдаж байгаа учрыг тогтоож чадна. Эдгээр зүйлсийг тооцоолж олж чадна гэдэг нь цаашлаад хүнсний хэрэглээний уламжлалт байдалд өөрчлөлт оруулснаар хаягдлыг багасгах боломжтой гэжээ.
Хүнсний хаягдлын асуудал бол экологи болон эдийн засгийн цаашлаад хүн төрөлхтний аюулгүй байдлын ч асуудал мөн юм. Хүнсний хаягдал үүссэн үед ихэвчлэн газарт булах арга хэмжээ авдаг бөгөөд эдгээр нь цаашлаад нүүрсхүчлийн хий үүсэх нөхцөл болдог ажээ.
Эх сурвалж: Forbes