Францын хамгийн том готик сүмүүдийн нэг болох Нанта дахь Гэгээн Петр ба Паул нарын сүмд гарсан галыг 60 орчим гал сөнөөгчид унтраахаар ажиллав.
Францын Нант хотын сүмд гэрчүүдийн мэдүүлснээр орон нутгийн цагаар өглөөний 7:30 цагт түймэр гарч эхэлсэн бөгөөд гал унтраагчид нэмэгдсээр 100 гал сөнөөгчид ажиллаж байна. 15-р зуунаас эхэлж 457 жилиын түүхтэй Нант дахь Гэгээн Петр ба Паулын сүм хийд нь Франц дахь хамгийн том Готик сүмүүдийн нэг юм. Энэ нь Notre Dame Cathedral-аас зургаан метр өндөр юм.
2019 оны 4-р сард зөвхөн сүсэгтэн олонд төдийгүй түүхэн ач холбогдлоороо алдартай Нотр-Дам сүмд гал гарсан бөгөөд сэргээн засварлалт ажил дөнгөж дуусаад байгаа юм.
Эх сурвалж: CNN