Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрлээ

2020-07-20, 09:00 Цаг үе 1,051 0
Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрлээ

2020 он дөнгөж эхлээд дэлхийн бүх улс орнууд хүнд сорилттой тулгарсан. Коронавирусын улмаас улам хэцүү байдалд орж байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд таамаглаж төсөөлж байснаас ч илүү сөрөг үзүүлэлттэй гарч байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирусын тархалттай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа эрсдэл багатай авч үлдэхийг хичээж байгаа ч дэлхийг тэрчигт нь өөрчлөөд байгаа цар тахлын байдал хааш эргэх нь тодорхойгүй хэвээр л байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тун таагүй байдлаар гарчээ.

 

Төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдлээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 4.4 их наяд төгрөг болсон байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр алдагдлыг энэ жил бид хүлээж байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд зарлага зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж, төсвийн алдагдал 192 тэрбум төгрөг байсан бол энэ жил үүнээс даруй 10 дахин өндөр алдагдлыг хүлээгээд байна.

Түүнчлэн татварын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 703.3 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар буураад байна. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.4 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал нь өмнөх оны мөн үеэс 378.0 (76.9%) сая америк доллараар өсчээ. 

Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 259.8 сая америк доллар, зарлага 828.8 сая америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 107.8 сая америк доллароор, зарлага 512.8 сая америк доллароор тус тус буурчээ. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2020 оны эхний 5 сарын байдлаар 568.9 сая америк долларын алдагдалтай гарлаа.

Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.5 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллароор, импорт 433.7 сая америк доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны зургадугаар сард экспорт 822.1 сая америк доллар, импорт 467.7 сая америк доллар болж, өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар буурахад зэсийн баяжмалын экспорт 321.4 сая америк доллар, нүүрсний экспорт 852.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар хувиар өссөн байна.

Инфляц 2020 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувийн өсөлтийн 0.5 нэгж буюу 17.9 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

 

Дэлхий даяар ажилгүй иргэдийн тоо хурдацтай өсч байна

Коронавирусын нөлөө олон улсын байгууллагуудын тооцоолж байснаас илүү их сөрөг нөлөөг дэлхийн эдийн засагт үзүүлж байна. Цар тахлаас өмнө 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 5.4 хувиар төсөөлж байсан ч хагас жилийн дараа буюу энэ оны эхний зургаан сар өнгөрсний дараа энэ тооцоолол даруй 6.5 хувиар буурахаар болж байна. Бараа, үйлчилгээний эрэлт, ялангуяа аялал жуулчлалын салбарын эрэлт буурснаас дэлхийн худалдаа 2020 онд 11.9 хувиар буурах төлөвтэй байна.

Улс орнуудын тухайд авч үзвэл АНУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс энэ оны эхний зургаан сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 хуюиар буурсан байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 11.1 хувиар буурсан, гэхдээ энэ үзүүлэлт нь гурав болон дөрөвдүгээр сарынхтай харьцуулвал харьцангуй сэргэсэн үзүүлэлт аж. 

Харин БНХАУ-ын хувьд хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт гурван хувиар буурсан байна. Харин экспорт импортын хэмжээ 1.2 их наяд ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 121.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Япон улсын гадаад худалдааны тэнцэл 838.2 тэрбум иений ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар огцом буурсан байна. Ажилгүйчүүдийн тоо эхний хагас жилд 1.9 сая хүн болж, өмнөх оноос 330 мянгаар нэмэгджээ. Тэгвэл Европын холбооны гишүүн орнуудын ДНБ өмнөх улиралтай харьцуулахад 3.2 хувиар буурсан байна. ОХУ-ын гадаад худалдааны тэнцэл 38.3 тэрбум америк долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.3 тэрбум америк доллараар буурсан байна. Ажилгүй иргэдийн тоо 4.5 сая болжээ.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419