ОХУ-д Путинийг эсэргүүцсэн жагсаал 8 дахь өдөртөө үргэлжилж байна.
Уг эсэргүүцлийн жагсаалд Орос улсын өнцөг булан бүрээс хэдэн арван мянган иргэд цугласан бөгөөд уг цуглаан 8 дахь өдөртөө үргэлжилж байна.
Уг эсэргүүцлийн жагсаал үүсэх шалтгаан нь ОХУ-н өмнөд хэсэгт байрлах Хабаровск мужийн амбан захирагч Сергей Фургал-г өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр хоёр хүний амь насанд халдсан болон өөр нэгэн хүнийг хөнөөхийг завдсан хэргээр баривчилсан бөгөөд жагсаалд оролцогчид түүнийг буруугүй, улс төрийн зорилгоор гүтгэсэн гэдэг үндэслэлээр эсэргүүцэж байгаа юм.
Мөн эдгээр тэмцэгчид нь уг сарын эхээр болсон бүх нийтийн санал асуулгаар В.Путин дахин 16 жил төрийн эрх мэдэлд байх боломжтой болсныг эсэргүүцэж байгаа юм.
Харин уг асуудлын талаар Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Фургал-н хэрэгт ямар нэгэн улс төрийн болоод гаднын нөлөө ороогүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр хөдөлшгүй нотлох баримтад үндэслэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Эх сурвалж: New York Post