Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан болж байна.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах:
Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь зургаан настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй. Нийслэлд сэжигтэй тохиолдол, түүхий эдээр дамжин халдвар орж ирвэл хүн амын дунд хурдан хугацаанд тарах магадлалтай. Тарваган тахал бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, нас баралтын түвшин маш өндөртэй өвчин юм.
Мөн ЭМЯ-наас тарваганы мах хүнсэндээ хэрэглэхгүй байх, түүхий эдийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулсаар байгаа юм. Тарваган тахал нь хар тахал гэгддэг бөгөөд коронавирусээс илүү хөр хөнөөлтэйг анхааруулсаар байна.