Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд зургаа дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, С.Баярцогтод 10 жилийн хорих ял, Д.Ганболдод дөрвөн жилийн хорих ял төрийн албанд 3 жил ажиллах эрхийг хасах, Б.Бямбасайханд 4 жилийн ял, төрийн албанд тус бүр гурван жил ажиллах эрхийг хасах, Ч.Ариунсан, Б.Бадрал нарт 1,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд тус бүр 3 жил ажиллах эрхийг хасахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс шийдлээ.