Магадгүй хүний биеийн зарим хэсгийг сайжруулж, солих нь олон ч хүний хувьд хориотой, цээрлэх зүйл байх гэсэн ч хүн төрөлхтөн үргэлж л өөрсдийгөө сайжруулахаар хэдэн зууны туршид оролдсоор ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдийг сайжруулахын тулд нүдний шил, сонсголын бэрхшээлтэй бол сонсголын аппарат зохион бүтээх зэргээр хүний чадавхийг байгаа байдлаас нь давуулах аргачлалыг олон ч хүн сэдсээр ирсэн.
Зарим хүн технологи ашиглаж хэрхэн удаан амьдрах тухайгаа бодож байдаг. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд хүний чадавхийг нэмэгдүүлэх боломжтой болсон технологийн дэвшлүүдийг доор дурдъя.
Хүрэх мэдрэмж
Хүний хүрэх мэдрэмж маш чухал билээ. Гар барих зэргээр бие биедээ хүрч мэдэрч байх нь маш олон талын ашигтай хэдий ч цар тахлын улмаас энэ бүхэн боломжгүй болсон билээ. Гэсэн хэдий ч шинээр VR буюу виртуал бодит байдалтай холбогддог нэгэн төхөөрөмж бүтээгдсэн бөгөөд энэ нь мэдрэгч бүхий дамжуулах чадвартай бээлий юм. Уг бээлий нь хэрэглэгчийн гартай ижил байдлаар бүтээгддэг бөгөөд интернет ашиглан зайны уулзалт зэрэг зохион байгуулахад ашиглаж болдог давуу талтай аж. Мөн тусгай удирдлага шаардлагагүй олон зүйлсийг тухайн виртуал бодит байдалд ашиглаж чадах нь тун том давуу тал юм. Зориулалтын VR нүдний шил болон бээлийг зүүснээр хийсвэр орчинд таны бодит дүр орж тэндээ хүссэн зүйлээ барьж, өргөж, хөдөлгөж болох боломжтой юм.
Тархины хүч чадал
2019 оны 4-р сард нэгэн зүйл бүтээгдсэн нь Тархи болон Машин холбох төхөөрөмж аж. Уг бүтээл нь мөн л Virtual Reality буюу Виртуал бодит байдалд ашиглагдах бөгөөд таны толгойд өмсгөсөн төхөөрөмжийн тусламжтай таны тархи болон компьютер шууд холбогдох юм. Ингэснээр виртуал орчинд та бодсон бүхнээ биелүүлж болно гэсэн үг. Уг бүтээлийн нэрийг Neruable гэдэг бөгөөд уг бүтээлийн тусламжтай бодлоороо телевизийн суваг сольж, бодлоороо гэрэл асааж мөн зарим төрлийн тоглоом ч тоглож болох гэнэ. Мөн одоо бас нэгэн нэмэлт орж байгаа нь ном унших бөгөөд бодох төдийд хуудас солигдож, харааны дагуу дээш доош шилжих боломжтой ажээ.
Рентген нүд
Хэрэв та хана нэвт харж чадах супер чадвартай болох боломжтой гэвэл энэ чадварыг сонгох уу? Хэдийгээр өнөөдрийн байдлаар энэ нь боломжгүй мэт боловч энэ боломжид тун ч дөхөөд байгаа юм. Сүүлийн үед гарсан дэвшилтэт рентген төхөөрөмж нь Accuvein’s Vein Visualization device буюу Венийн судсыг ил харуулдаг төхөөрөмж юм. Уг бүтээлийг биеийн хэсэг дээгүүр гүйлгэн үзэхэд цаана байх судсыг рентгенээр нэвт харуулах бөгөөд эмч нарт мэс засал, тариа зэрэг олон шаардлагатай үедээ зөв судсыг олоход нь туслах юм. Уг бүтээлийг сайжруулж толгойд зүүдэг төхөөрөмжтэй хослуулж чадвал хана нэвт харах
Гэх мэтээр технологийн дэвшлүүд улам хөгжсөөр байгаа бөгөөд эрдэмтэд эдгээр технологиудыг улам хөгжүүлж эрхтэн дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилго агуулж байгаа юм. Хэрэв ойрын үед энэ бүхэн биелбэл бид кинонд л хардаг киборг хүмүүсийг тун удахгүй харж эхлэх болох нь.
Эх сурвалж: Forbes