Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

2020-07-17, 15:44 Цаг үе 1,283 0
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг “Цагаан даваа”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км зам туулан 15:58 цагт очиж 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн, 3 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус хүргэсэн. Гал түймэрт өртөж түлэгдсэн биеийн байдал маш хүнд 12 иргэнийг Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгээр 07.16-ны өдрийн 04:25 цагт Зэвсэг хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас хөөрч 07:15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буусан. Мөн өдрийн 08:30 цагт У /6 настай, эмэгтэй/ тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан. 10:14 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас хөөрч иргэн А /59 настай, эмэгтэй/, Б/51 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/, мөн 07.15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын Цахир багийн “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө/7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн. Иргэн А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө/7 настай, эрэгтэй/ тархины хүнд гэмтэлтэй тул мэс засал хийлгэсэн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц /33 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б/37 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 18 дугаар гудамжинд иргэн У-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 09:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн Өгөөмөр хорооллын 23 дугаар гудамжинд иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:12 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Хархираа” хорооллын 10 дугаар гудамжинд иргэн Д-ийн 4×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 14:36 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Б-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:13 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Өлгий”-н 7 дугаар гудамжинд и ргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:26 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Харгант” багийн “Задгай”-д Иргэн Т-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:15 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үерХөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт Тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.16-ны өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м урт үерийн шуудуу татсан.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн “Согоогын зуслан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Цэнгэл сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ Тус сумын нутгаар 07.14,15-ны өдөр үргэлжилсэн бороо орсны улмаас 40 айлын гэр усанд автаж 10 айлын гэр үерт урссан, цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 10 айлыг нүүлгэн шилжүүлж, 100 метр урт шуудуу ухан хуримтлагдсан усыг зайлуулан 50 см өндөр, 600 метр урттай шороон далан босгосон.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.16-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/, Б/20 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд 07.15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан, автомашин урсах явцад иргэн Б /26 настай, эмэгтэй/ эсэн мэнд гарч явган явсаар 07.16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 07.17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тус сумын харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.17-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ Увс аймгийн Улаангом сумын төвөөс Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 08:10 цагт очиж шаварт суусан 3 автомашиныг татан гаргасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Тогоо булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын нутагт оторлож байсан Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат малчин Э-ийн “Мазда бонго” загварын ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаачид 35 км зам туулан 17:10 цагт очиж шаварт суусан автомашиныг татан гаргасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Горькийн” 5 дугаар гудамжинд 1 эрэгтэй хүн 8 метр гүнтэй нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.5 км зам туулан 21:04 цагт очиж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419