Ой санамж яагаад сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг вэ?
Ихэнх хүмүүс 9-р сарын 11-ний өдөр болсон зүйлийг, эсвэл анхны хүүхэд нь төрөх үед цаг уур ямар байсан зэргийг маш сайн санаж байдаг. Гэсэн хэдий ч 9-р сарын 10 эсвэл гурван долоо хоногийн өмнөх мягмар гаригыг санах ч үгүй.
Яагаад ой санамж, дурсамжууд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг вэ?
Энэ тухай Колумбын Их сургуулийн мэдрэлийн болон мэс заслын эмч нарын тэнхимийн доктор профессор Рене Хен: Бид бүх зүйлийг санаж чаддаггүй. Бидний тархины санах чадвар хязгаартай учир бид зөвхөн маш чухал болон ирээдүйд хэрэгтэй зүйлсээ л санаж байдаг гэжээ. Сэтгэл хөдлөл дундаа айдас бас чухал үр нөлөөтэй байдаг. Тухайн үед айдас төрөхөөс гадна уг асуудал цаашид амьд явахад эрсдэлтэй нөхцөл үүсгэж магадгүй гэж боддогоос тархины мэдрэлүүд уг зүйлийг бичиж авч дараа нь ижил нөхцөл байдал үүсгэхгүй байхад ашиглахыг оролддог ажээ.
Гэхдээ яагаад тархины ингэж бичигдэж үлдсэн дурсамжууд их тод үлддэг нь одоо ч нууцлаг хэвээр байгаа юм.
Уг нууцыг тайлахын тулд Рене Хен хамтрагч доктор, профессор Жессика Хименезийн хамтаар хулган дээр судалгаа хийж эхэлсэн байна. Тэд одоогоор хулганы тархины айдсын төвд судалгаа хийж байгаа бөгөөд уг холбоос эдүүдийн өөрчлөлт зэргийг тусгай багажны тусламжтай бичиж авч байгаа гэнэ.
Рене: Бид айдсаас үүдсэн мэдрэмжийн нөлөөг судалж үзсэн. Айдас их байх тусмаа уг дурсамж илүү тод томруун санагдаж байсан. Тийм ч учраас бид илүү сэтгэл хөдлөл ихтэй үеийн дурсамжаа сайн хадгалдаг байх.
Тэд уг судалгаа амжилттай болж, ой дурсамж ямар замаар хадгалагддаг арга замыг нээвэл цаашид ой санамж алдах болон бусад төстэй мэдрэлийн өвчнүүдийг эмчлэх арга олж болох юм гэжээ.
Эх сурвалж: Science Daily