Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

2020-07-17, 11:09 Боловсрол 1,095 0
Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Цахим сүлжээ, интернет хэрэглээ өдөр ирэх тусам улам нэмэгдэж байгаа өнөө үед эдгээр нь цахим халдлагын томоохон бай болоод байгаа юм. Facebook, Youtube зэрэг өргөн хэрэглээний интернет хөтчүүдийг ашиглаж залилан хийх нь ч тун ихэссэн. Эдгээр хэрэглээний сайтууд болон хөтчүүд нь бүхэлдээ сурталчилгаа, гэх мэт хүний анхаарал татах олон контент агуулж байдаг бөгөөд эдгээрийн зарим нь таны хувийн болон дансны мэдээллийг авах зорилго бүхий хуурамч холбоос байх нь ч элбэг.

Эдгээр цахим хөтчүүд ихэвчлэн таныг хувийн мэдээллээ найзын хүрээлэл болон бусад хүмүүст хуваалцах, зураг бичлэгээ нийтлэх зэрэгт үндэслэсэн байдаг бөгөөд залилагч энэ бүхнийг ашиглах нь залиланг тун хялбар болгож өгч байгаа юм.

Үүнээс урган гарах эрсдэлийг тооцоолоход хэцүү, та их хэмжээний эд хөрөнгө, нэр хүнд зэргээр хохирох тохиолдол ч гарч болно. Гэхдээ ингэлээ гээд таныг огт хэрэглэж болохгүй гэсэн үг бөгөөд эдгээр төрлийн халдлагыг сонор сэрэмжээр анзаарч, үүнээс урьдчилан сэргийлж явах нь эдгээр эрсдэлийг үлэмж багасгах юм. Эдгээр залилангууд ихэвчлэн таний зөвшөөрлөөр шаардлагатай мэдээллээ авах аргачлалтай. Та дараах аргачлалуудыг санаад авахад илүүдэхгүй болов уу гэж уг халдлагаас урьдчилан сэргийлж чадах зарим аргачлалыг хүргэж байна.

Линк буюу холбоост анзааргатай, сэжигч хандах

Та цахим орчинд байх үедээ хаана, юуг орж харж байгаагаа сайтар анзаарч байх хэрэгтэй. Эдгээр нь таны гар утас, компьютер зэрэгт вирус дамжуулахаас гадна таны мэдээлэл зэргийг шаарддаг ба зарим нь компьютерт таны нэвтрэх нэр, нэвтрэх эрх зэргийг нууцаар хуулж авдаг программ татаж орхидог тохиолдол ч бий. Манайд энэ төрлийн нэлээд жишээ байсан нь хэрэглэгч цөөнтэй, шинэ вебсайтууд олон тооны хүний анхаарал татах гэсэн гарчиг, этгээд зурагтай мэдээний холбоосыг фэйсбүүкийн групп болгонд тавьдаг байсныг та ч сайн санаж байгаа биз. Дуучин Болд Чулуунчимэг Мөнгөнцэцэг, ингэжээ, тэгж ээ гэх утгатай мэдээллүүд бүтэн жил тойрон ашиглагдсан. Хэрэв та тэр мэдээллийг уншихаар холбоос дээр дарж орвол уг мэдээрүүгээ биш нөгөө л хуурамч хаягруугаа холбож оруулдаг.

Эсвэл найз нөхдөөс чинь бэлэг, урамшуулал ирлээ, энэ холбоос дээр дарж ороод урамшууллын карт хожоорой гэх зэргийн мэдээлэл ч ирдэг. Эдгээр нь мөн л ижил аргачлал юм. Тийм ч учраас тодорхой цөөн тооны, баталгаажсан эх сурвалжийн нэр холбоосыг сайтар санаж, бусдын илгээсэн холбоост нэвтрэхдээ URL буюу холбоосын кодыг маш сайтар анзаарч байж орох хэрэгтэй.

Мэдээллээ нууцлах

Цахим хэрэглээний гол зорилго нь бусадтай холбоо харилцаа үүсгэж, шинэ танилтай болоход чиглэгддэг. Гэхдээ та эдгээр дунд зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой маш олон хуурамч хаяг байдгийг санаж байх хэрэгтэй. Тийм ч учраас өөрийнхөө хувийн нууц болон өөрийн эсрэг ашиглаж болох ямар нэгэн мэдээллийг нийтлэхгүй байх нь зүйн хэрэг юм. Тийм ч учраас өөрийн мэдээллийг нийтлэхдээ маш болгоомжтой хандаж, харагдах сонголтыг нь ч сайн судлаж сонгох хэрэгтэй. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд найзын хүсэлт явуулсан хүн тус бүрд цэнзүүртэй хандаж байх нь маш чухал юм. Мөн түүнчлэн тантай найз биш хүмүүс мэдээллийг чинь орж харах боломжгүй болгох тохиргоотой байх нь зүйтэй юм.

Найзын хүсэлт зэргийг сайтар нягтлах

Таны найз болон хамтран ажиллагсадтай чинь ижил нэр зураг бүхий хаяг нээж, мөнгө зээлэх, мэдээлэл авах зэрэг залилангийн арга өнгөрсөн жилүүдэд бас олон удаа ашиглагдаж байсан. Тийм учраас хэрэв найз чинь чатаар таниас мөнгө асуувал шууд туслахаас өмнө эхлээд гар утас эсвэл бусад хэрэгслээр холбоо барьж, тэд өөрсдөө үнэхээр мөн эсэхийг нь сайтар лавлах хэрэгтэй. Яг ижил хоёр хаягаас найзын хүсэлт авсан, түүнийгээ анзаараагүй байдлаас яаралтай хэрэг боллоо, мөнгө зээлээч гэх зэрэгт хууртан тодорхой хэмжээний мөнгө алдаж байсан хүмүүс ч цөөнгүй. Тиймээс найзын хүсэлт авахдаа ч няхуур хандах хэрэгтэй.

Итгэмээргүй сайхан мэдээ байвал залилан байх нь элбэг

Таньд мэйл хаягаар чинь Америкийн ногоон карт хожлоо, эсвэл дансаа бүртгүүлж ороод Засгын Газрын буцалтгүй тусламж аваарай гэх зэрэг мэдээллүүд маш олон ирж байсан биз. Эдгээр залилангууд ихэвчлэн таны хувийн тодорхойлолт, нэр хаяг гэх мэтээс гадна банкны дансны дугаар болон нэвтрэх нууц үг мөн гүйлгээний нууц үг болох CVV код зэргийг авдаг бөгөөд хэрэв та Америкийн ногоон карт-нд бүртгүүлэхээр өөрийн мэдээллээ хуурамч сайтад бөглөж орхивол тэд таны мэдээлэл болон данс дахь мөнгийг чинь захиран зарцуулах боломжтой болно гэсэн үг.

Залилагчид таны анхаарлыг сулруулж, яаралтай хэрэгцээ шаардлага үүсгэж эсвэл нууц мэдээллээр чинь заналхийлэх байдлаар маш олон төрлийн арга ашигладаг. Хэрэв та дээрх зөвлөмжүүдийг анхаарч, өөрийн цахим сүлжээ дэх хэрэглээндээ хэрэгжүүлж чадвал аюулгүй байдал тань тодорхой хувиар нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: FORBES

Та хэдэн настай вэ?

(1348 хүн санал ѳгсѳн)

51-60
23.81%
41-50
22.18%
31-35
13.87%
25-30
10.09%
36-40
8.53%
21-24
6.23%
65+
5.79%
13-16
5.49%
17-20
4.01%

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419