Калифорнийн их сургуулийн эрдэмтэд металл иддэг бактери илрүүлжээ
Калифорнийн их сургуулийн микробиологичид манганаар хооллож, металлыг калорын эх үүсвэр болгон ашигладаг бактерийг олж илрүүлжээ. Ийм микробыг зуун жилийн өмнөөс оршин байдаг болохыг таамаглаж байсан боловч өнөөг хүртэл нээж чадаагүй байсан юм.
"Энэ бол бүх төрлийн металлыг эх үүсвэр болгон ашигладаг анхны бактери юм" гэж хүрээлэн буй орчны микро биологийн профессор Жаред Ледбеттер хэлжээ.
Төрөл бүрийн металлыг хоол хүнс шигээ идэх чадвартай гэх энэхүү шинэ төрлийн бактери нь биологийн судалгааны бас нэгэн томоохон нээлт болж байгааг эрдэмтэд цохон тэмдэглэж байна. Жаред Ледбеттер ийм төрлийн бактери манай дэлхийн далай тэнгисийн ёроолд их хэмжээгээр байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Учир нь далайд их хэмжээний төмөр хөлөг, металл эдэлгээ бүхий живсэн усан онгоц зэрэг байдаг бол олон жилийн дунджаар зэврэх биш бактерийн үлэмж хэмжээний хоол хүнсний эх үүсвэр болж байсан эсэхийг судалж эхэлнэ гэдгийг хэллээ.
Эх сурвалж: scitechdaily.com