Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа. Уг хүүхэд 7-р сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явлаа. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам