Задгай сансар дахь 5 одтой зочид буудал
Маш олон хүний хүүхэд насны мөрөөдөл задгай сансарт аялж үзэхийг хүсдэг байсан биз. Харин энэ үед амьдарч байгаа бидэнд ийм аз тохиолдох мөч ойртож буй бололтой.
Уг мөрөөдлийг бодит болгохоор Жэйсон Эндрьюс болон Николас Гаумэ нар сүүлийн 18 сарын турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд Орбите гэх компани байгуулан төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. Тесла компанийн Space X төсөл болон НАСА-н DM-2 зэрэг төслүүд амжилттай болсон нь тэдэнд энэ урмыг өгч, итгэлийг нь нэмэгдүүлсэн байна. Тэд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ сансрын аялал зохион байгуулах боломжтой гэж мэдэгдсэн юм.
Одоогийн байдлаар Орбите төслийн байршил, газар болон бусад нарийн мэдээллүүдийг зарлаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжид АНУ-н жуулчдыг сонгож авахаар бодож байгаа тухайгаа ярьсан ажээ.
Цар тахлын үед аялах боломжгүй болсон тул олон хүн энэ аяллыг сонирхоно гэж үзэж байгаа бөгөөд тэд сансрын аяллын шаардлагатай сургалтаа 2021 оны эхээр эхэлж чадна гэж найдаж байгаа юм.
Тэдний өчигдрийн мэдэгдэлд: Бидний хамгийн гол зорилго бол зорчигчдыг бэлтгэж, сургах. Мэдээж тэнд бидэнд маш тав тухтай, тансаг зэрэглэлийн байрлах газар, ресторан зэрэг хэрэгцээтэй бүхэн байх болно, гэхдээ хамгийн чухал нь зорчигчдыг бэлдэх гэсэн юм.
Virgin Galactic, Blue Origin болон Axiom Space зэрэг сансрын аяллын компаниуд ч өөрсдийн гэсэн сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхийг зорьж байгаа хэдий ч одоогийн байдлаар задгай сансарт нэг ч жуулчин илгээж үзээгүй байгаа энэ салбар амжилттай болох эсэх нь одоохондоо эргэлзээтэй юм.
Тэднээс ямар төрлийн үйлчлүүлэгчдийг сонгохыг зорьж байгаа тухай асуухад тэд: мэдээж хэрэг сансарт гарахад их төлбөр хэрэгтэй. Тийм болохоор ийм хэмжээний төлбөрийг төлөх боломжтой хөрөнгө чинээтэй хэрэглэгчид байх нь чухал. Нөгөө талаар сургалтыг давж гарч чадах чадамжтай байх ёстой гэжээ. Тэд хэдийгээр сургалтаа 2021 онд эхлэхээр төлөвлөж байгаа хэдий ч уг үйлчилгээг 2023 оноос бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Орбите-г үүсгэн байгуулагчдын нэг Гаумэ: Жэйсон бид хоёр бага байхаасаа л сансарт аялахын маш их хүсдэг байсан. Энэ аяллаараа бид дэлхийгээс гарах, өөр тийш чиглэхийг тэмүүлээгүй, харин ч ингэж мэдэрснээр эх дэлхийгээ улам хайрлах болов уу гэж найдаж байгаа гэжээ.
Тэдний мэдэгдлийн дараагаар сансарт аялахыг хүсэн мөрөөддөг маш олон хүний сэтгэлд гал ассан гэдэг нь эргэлзээгүй.
Эх сурвалж: Forbes